АТГ: Гашуунсухайт боомтоор гарсан 11 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг устгасан байна
2023-03-14

Хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нүүрсний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөлүүд тогтоогдсон байна. Ажлын хэсэг Гашуунсухайтын боомтоор улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хянан шалгаж байна. Одоогийн байдлаар 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг серверээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мэдээлж байна.

 

 

Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн: Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Тэдний 48 нь нийтийн албан тушаалтан байна.

 

УИХ-ын гишүүн-6

Зам тээврийн хөгжлийн сайд асан-1

Төрийн нарийн бичгийн дарга асан-1

Аймаг, сумын Засаг дарга-4

ИТХ-ын дарга-1

УИХ-ын гишүүний зөвлөх-1

Гаалийн улсын байцаагч-12

Хил хамгаалах байгууллагын ажилтан-4

АТҮТ-ийн албан тушаалтан-4

Өмнөговь аймгийн газрын даамал-2

Боомтын захиргааны мэргэжилтэн-2

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрх бүхий албан тушаалтан-7

Тавантолгой төмөр зам компанийн албан тушаалтан-3

Нэр бүхий хуулийн этгээдийн албан тушаалтан-15

Иргэн-22-ийг яллагдагчаар татан, шалгагдсан байна.

 

Үүний

 

24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан


14 албан тушаалтныг хахууль авсан

 

26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх

 

21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

 

Одоо шалгагдаж буй хэргүүдэд 8 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн 41 хүнийг улсын хилээр гарахыг хязгаарлаж, 4 хүний албан үүргийг түдгэлзүүлж, 26 яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг мэдээлэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Айх ичих булчирхайгүй нүүрсчин бол Ганхуяг
2023-03-16
Baagii:
Heden onii medelliig ve?
2023-03-16
Төмөр.:
айж эмээнэ гсэн ойлголт луйварчид хулгайчид дээрэмчидийн тархи толгойноос нь арчигдсан бн. Одоо яахуу.Нугжас хийлгэж тундас болгодог, тархинд нь аянга цахилгаан татуулдаг ганц л арга бдгийм. ЭНЭ бол ЦААЗ...
2023-03-15
Зочин:
Хил гааль байх хэрэг байгаа юм уу дуртай нь гарч дураараа устгаж байдаг ийм балай юм байдаг аа
2023-03-14
Болд:
Арай ч дээ. Серверээс нь устгах хүн хэн байдаг нь тодорхой шүү дээ. Хэрэв олдохгүй бол хувилдсан л байж таараа шүү дээ
2023-03-14
Тодорхой хэрэг эзэн биетэй ХИЛЭЭР ХЭЗЭЭ Ч НҮҮРС БҮРТГЭЛГҮЙ ГАРАХГҮЙ ШАЛГА2 САЙН ШАЛГА
2023-03-14