Ши Жинпинь Зеленскийтэй Украины хямралын талаар хэлэлцэнэ
2023-03-15

БНХАУ-ын дарга Ши Жинпинь Украины хямралын асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ши Жинпинь тун удахгүй Москвад айлчилсныхаа дараа Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихаар зэхэж байгаа аж. Ингэснээр Орос, Украины хямрал эхэлснээс хойш Ши Жинпинь Зеленскийтэй анх удаа холбогдох юм. 

 

Энд дуулгахад, БНХАУ сөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөө таницлуулж байлаа. Энэ төлөвлөгөөнд нэг талт хоригуудаас татгалзахыг уриалсан бөгөөд ийм хориг асуудлыг шийдэхгүй, харин шинэ асуудлыг үүсгэж байна гэж Хятадын тал үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин