Ноолуур хөтөлбөрөөр зээл авч Таванбогд трейд, Таванбогд фүүдс пицца компанийн ӨРИЙГ даржээ
2023-03-15

УИХ-ас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдрийн үйл ажиллагаа эхэллээ. 

 

 

Өнөөдрийн сонсголын эхэнд Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг хэлэлцэнэ. Дараалал ёсоор зээлийн асуудалтай холбогдуулан "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан гэрчээр дуудагдсан ч гадаад явсан гэх шалтгаанаар тус компанийн Санхүү эрхэлсэн дарга Б.Энхмандах, Хуулийн хэлтсийн дарга Ц.Цасчихэр нарыг төлөөлөл болгон явуулсан ч тэд сонсголд ирсэнгүй. 

 

Ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийнх хүрээнд арилжааны НАЙМАН банкаар дамжуулан 89 зээлд 273 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Эдгээрээс өнөөдрийн байдлаар ЗУРГААН зээлдэгчийн 8,8 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлээ төлөөгүй, зөрчил үүсгэсэн байдалтай байна. 

 

 

Зээлдэгчийн МЭДЭЭЛЭЛ: 

 

-"Капитал" банк нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд "Мөнххаан трейд" ХХК-нд ТАВАН тэрбум төгрөг, "ГГТС" ХХК-нд ТАВАН тэрбум төгрөг, "Буянколорпарк" ХХК-нд ТАВАН тэрбум төгрөгийг дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч нотлох баримтыг шалгахад "Мөнххаан трейд" ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдохгүй байгаа бөгөөд "Буянколорпарк" ХХК-нд олгосон ТАВАН тэрбум төгрөгөөс 2,5 тэрбум төгрөгийг дамжуулан олгсон байдалтай байна. "Мөнххаан трейд" ХХК нь зээл авах үед "Бишрэлт холдинг" ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар А.Чинбишрэлт ажилладаг байжээ. Данс хөөж шалгах үед тус компанийн дансны хуулга программаас зөрчилтэй гарсан бөгөөд зээлийн хувийн хэргийг архиваас шүүлгэхэд КАПИТАЛ банкны ажилтнуудаас тухайн зээлийн хувийн хэрэг олдоогүй гэсэн тайлбар ирүүлсэн. Иймд Хөгжлийн банкны архиваас зээл олгосон баримтыг гаргуулан авахад огт гүйлгээ хийгдээгүй дансны хуулга гарч ирж байгааг Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, Эрх хүлээн авагчаас тодруулах шаардлагатай хэмээн шинжээч үзжээ. 

 

-ГОВЬ ХК нь Ноолуур хөтөлбөрийн хүрээнд нийт таван удаа болон "Дулаан гэр" ХХК-тай хамтран 31,2 тэрбум төгрөгийн санхүүжилт, Хөгжлийн банкнаас шууд зээлээс 161 тэрбум төгрөгийн зээл авсан. Говь ХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар Ц.Баатарсайхан ажилладаг, гэрчээр дуудагдсан. Нийт дамжуулан олгосон ноолуурын санхүүжилтээс 17 тэрбум төгрөгөөр "Таванбогд трейд" болон "Таванбогд фүүдс пицца" компанийн зээл өрийн төлбөрийг төлсөн байна. Уг зээл үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд олгосон ч Говь ХК найман тэрбум төгрөгийг хадгаламжийн дансандаа байршуулж байжээ.

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Хулгай баатарсайхан:
эхнэр хулангаасаа салсан гээз дээ муу луйварчин
2023-03-15
Зочин:
Төлөөллүд нь хуралд оролцоод тайлбараа өгч басан шүү. дээр Говийн зээлээр бусдын өр төлбөрийг дарсан асуудал яригдаагүй. Сонсголоо үзээд мэдээгээ бичилдээ.
2023-03-15