Г.Занданшатар: Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна
2023-03-15

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ҮХЦ-ийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов.

 

 

Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр

 

...УИХ цар тахлын аюул цаашилж, эдийн засаг тогтворжин сэргэлт эхэлж, урин дулаан цаг наашилсан энэ үед хаврын чуулганаа эхлүүлж байна. 2022 оны намрын чуулган хоёр сар шахмын өмнө өндөрлөсөн ч УИХ-ын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол, зөвлөлдөх санал асуулга, хурал, зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй үргэлжиллээ. Гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдын санал бодлыг сонслоо.

 

Иргэдийн санал бодол, нийтлэг хүсэл эрмэлзлэл, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Шинэ сэргэлт эрхзүйн шинэчлэлийг эхлүүлэх гурван чиглэлээр 10 багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

...Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзлэл бол нийтлэг хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсэж байна. Улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж байгаа хорт үзэгдэл бол авлига юм. Иймээс хаврын чуулган авлигын эсрэг эрхзүйн шинэчлэл хийх ёстой. Авлигатай тэмцэх багц хуулиудыг хэлэлцэн батална. Засгийн газрын 5Ш хөтөлбөрийг УИХ хуулийн бодлогоор дэмжинэ.

 

Эрхэм гишүүд ээ, энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдэж байна. Улс орны улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдал бидэнд багагүй сорилт бэрхшээл үүсгэж мэднэ. Дэлхий дахины болон улс орны геополитикийн нөхцөл байдал, гадаад дотоод эрх ашгийг огтлолцлыг сайтар тооцож, Монгол хэмээх улс орныхоо үндэсний язгуур эрх ашгийг нэн тэргүүнд бодож ажиллах ёстой. Гагцхүү хуульд захирагдаж, эв нэгдэл, тусгаар тогтхол, бүрэн эрхт байдлаа эрхэмлэх нь зүйд нийцнэ.

 

Монгол төр аливаа шийдвэрийг Монгол Улсын ирээдүйн эрхэм зорилгод нийцүүлэн олон талаас нь нухацтай тунгаан бодож гаргах нь төр түшиж буй бидний эрхэм үүрэг мөн.

 

Монгол Улсын эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжлийн суурь, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч харагддаг. Үүнээс сэргийлж нь нэн чухал.

 

Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоод ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх учиртай.

 

Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ингэж ажиллаж чадна гэдэгт та бүхэндээ итгэж байна” хэмээн хэллээ.

 

Үргэлжлүүлэн ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсож байна. 

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Төрийн албыг төрлийн алба болгож сул цалин өгдөг ажлыг дэлгэрүүлсэн эрхэм дарга та өөрссөө эхэл. Таны эгч Батцэцэг Иргэний нисэхийн дүрэм гэж юу байдгыг мэдэхгүйгээр төрийн ажлыг арав гаруй жил хашлаа. Одоо сул цалин авсныхаа төлөө тэтгэмж авах гээд сууж бна. Эгч дүү хоёр ичих нүүртэй байгаач. Шунал чинь буусах болоогүй юу? Эгчийгээ ингэж сул цалинжуулчихаад хүүхдийн мөнгө хасаад сууж байхаасаа ичихгүй бна уу? АТГ энэ мэдээлэл өчнөөн явлаа. Ард түмнээ ялгаж харьцахаа болиоч
2023-03-15
Үжин:
Яг үнэн, зайлвал таарна
2023-03-15
Хоннор:
Уих-д үүрлэсэн ХУЛГАЙЧ НАРАА хурдан түдгэлзүүлэхгүй бл наадах яриа чин ХУДЛАА ГЭДЖГ НЬ БАТЛАГДАНА ДАА ,БАЛАМЖУНАЙГИЙН НАЙЗ АА
2023-03-15
Batbayar:
Lalar mini bayankhongiroos zail
2023-03-15
ДАНДАА ХУДЛАА ШААНАА ЧИ
2023-03-15
хямралыг боломж болгох гэсээр маш их хугацаа алдлаа. хурдан хийгээч тэгээд
2023-03-15
Үжин:
Яг үнэн, зайлвал таарна