Т.Доржханд: Монголын парламентын түүхэн дэх хамгийн хүнд чуулган эхэлж байна
2023-03-15

УИХ-ын 2023 оны хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр хаврын чуулганыг “Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүнд, эргэлтийн шийдвэр гаргах учиртай чуулган” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Учир нь Монгол Улсын түүхэнд тохиолдож байгаагүй авлига, хулгайн асуудлууд энэ чуулганаар шийдэгдэнэ. Энэ чуулганаар Хөгжлийн банкны сонсголын үр дүнг хэлэлцэж, хариуцлага тооцох асуудал яригдана. Мөн нүүрсний түр хорооны асуудал тун удахгүй яригдана. Нээлттэй хэлэлцүүлэг явагдаж, хариуцлагын асуудал яригдана.

 

Энэ бүхнээс илүү чухал зүйл нь хаврын чуулганаар энэ нийгмийн тогтолцоог өөрчлөх эсэх асуудал яригдана. Монгол Улсын парламентын түүхэн дэх хамгийн хүнд хаврын чуулган одоо эхэлж байна. Түүхэн шийдвэр гаргах үүрэг хариуцлага хүлээж буй хаврын чуулган юм.

 

Зөвлөлдөх санал асуулгын 80 гаруй хувиар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн агуулгыг дэмжсэн. Бид сонголтоо хийх ёстой. Бидний сонголт бол ардчилсан, чөлөөт эдийн засагтай, хараат бус орон байх. Үүнийг бэхжүүлэх нь бидний үүрэг. Үүлэн чөлөөний нар шиг ганцхан боломж бол энэ хаврын чуулган. Энэ боломжийг алдвал Монгол Улс цаашид ч 30 жилийнхээ алдааг тээгээд явна” хэмээн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.  

 

Мөн тэрбээр Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийг ээлжит хугацаанд нь буюу 2024 оны 06 дугаар сард хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлэв. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Дураараа дургидаг газар биш шүү:
УИХ шүүх болчихсон юмуу, хэрэг шийддэг, эрүүгийн цагдаа болсон юмуу, мөрдөн байцаалт явуулдаг!
2023-03-15
Нөгөө садар эмэгтэй Ундрам чинь байсаар бгаам уу, Шившиг чинь
2023-03-15
Зочин:
Ах нар нь энэ салбадайд 24 сонгууль болно гэж үүрэг өгчдээ
2023-03-15