Хойд Солонгос пуужин хөөргөснөө баталлаа
2023-03-15

Гуравдугаар сарын 14-ний өдөр Хойд Солонгос баллистик пуужин харвасан талаар Япон, Өмнөд Солонгосын тал мэдэгдэж байлаа. Энэ мэдээллийг БНАСАУ тал баталжээ. 

 

Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ гуравдугаар сарын 14-ний өдөр дунд тусгалтай хоёр баллистик пуужинг сургуулилалтын хүрээнд Чанён орчмоос хөөргөсөн байна. "Газар-газар" ангиллын энэ хоёр пуужин 611 км зайд байх хиймэл байг устгасан гэж эх сурвалж мэдээлжээ. Мөргөлдөөн гарсан өнхцөлд Хойд Солонгосын арми дайснаа устгах чадвартай гэдэгт итгэлтэй байгаагаа  Пуужингийн ангийн командлагч мэдэгдсэн гэж эх сурвалж дамжуулсан байна. 

 

Эргэнх сануулахад, Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсний маргааш өдөр нь Хойд Солонгос пуужин харвасан юм. Түүнчлэн гуравдугаар сарын 12-ны өдөр ч пуужин харваж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин