ОХУ гэрээт цэрэг элсүүлэх ажлаа эхлүүлж, 400 мянган хүнийг цэрэгт татна
2023-03-15

Ирэх сарын нэгнээс Орост армид алба хаах гэрээт цэргүүдийг татах ажил эхлэх гэнэ. Энэ ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор ОХУ-ын харьяа бүс нутгуудын удирдлагуудад холбогдох зааварчилгааг илгээсэн гэж "Эрх чөлөө" радио мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаад 400 мянган гэрээрт цэрэг элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэ тоог бүс нутгуудад хуваан хуваарилсан бөгөөд төлөвлөгөөний биелэлтйг цэргийн комиссарын газар төдийгүй захирагч нар хариуцах юм байна. 

 

Мягмар гарагт гэхэд л Воронеж мужийн оршин суугчид өнгөрсөн намрын дайчилгааны үеийнх шиг олноороо зарлан дуудах хуудас хүлээн авсан гэж Медуза агентлаг мэдээлжээ. Харин энэ нь цэргийн бүртгэлийн мэдээллийг шинэчлэх зорилготой гэж орон нутгийн эрх баригчид тайлбарласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин