Хуурамч визтэй Филиппин улсын иргэдийг албадан гаргалаа
2023-03-15

 

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг  өчигдөр /2023. 03. 14/ албадан гаргалаа. Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Бүгд Найрамдах Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа. Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна. 

 

Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чандлан мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин