Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
2023-03-15

Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа.

 

 

Хоригтой холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэллээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийг ойлгож байна. Хуулийг яаралтай горимоор баталсан. Хуулийг хэлэлцэж батлахдаа иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгаагүй, хэлэлцүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа талын оролцоог хангаагүй гэж үзэж байгаа.

 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль байх ёстой. Хуульзүйн болоод практик хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Орон нутагт энэ хуулийг эсэргүүцэж байгаа иргэд ерөөсөө байхгүй. Цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа олон арван тохиолдол байна.

 

Хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг сонсоод, Н.Учрал сайд дахиж оруулна ирнэ байх” гэж хэллээ.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Нямбаатар сайд дэмжихгүй гээд л байсан яасан бэ. Ийм л худалч хулгайч сайд шүү
2023-03-16
Авахгүй бол бүгд сүйрнэ гэдгээ мэдэж бн бас
2023-03-16