Эрдэмтэд өөрийгөө цэвэрлэдэг материал бүтээжээ
2023-03-15

АНУ-ын эрдэмтэд тоос бараг татдаггүй "өөрийгөө цэвэрлэдэг" материал бүтээжээ. Судалгааны ажлыг Америкийн НАСА -аас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлсэн байна. 

 

Эрдэмтдийн бүтээсэн энэ материал нь гадаргуун геометрийн өөрчлөлтийн ачаар өөрийгөө цэвэрлэдэг бөгөөд энэ өөрчлөлт нь хүний нүдээр харахад анзаарагдах боломжгүй нарийн аж. Гадаргуун өөрчлөлтийн ачаар тоосны ширхэгүүд материалд унан тогтох боломжгүй болдог юм байна. Энэ материалыг туршихдаа сарны хөрсний бичил хэсгүүдийг ашиглан туршжээ.

 

Туршилтын явцад шинэ материалын нийт гадаргуун ердөө  хоёр хувь нь л тоосонд дарагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Энэ материалыг сансрын салбарт ашиглах зориулалттай аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийн хөгжлийг авч яваа цагаан арьст европчууд улам олон болтугай.
2023-03-15