Засгийн газрын дараагийн цэвэрлэгээ: Газрын наймаа
2023-03-16

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сарын өмнө УИХ-ын чуулганы индрээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана” хэмээн мэдэгдэж байв. Энэ сануулгаа ажил хэрэг болгохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд чухал үүрэг өглөө.

 

 

Ц.Даваасүрэн сайдад нийтийн эзэмшлийн талбайд барилга байшин барих зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалтыг гаргаж, Засгийн газарт танилцуулан, олон нийтэд мэдээлэх үүргийг өгөв. Өөрөөр хэлбэл эмнэлэг, цэцэрлэг, сургууль, хүүхдийн тоглоомын болон спорт талбайг хулгайлж, барилга барих зөвшөөрөл өгсөн төрийн эрх мэдэлтнүүдийн нэр тун удахгүй тодорно гэсэн үг.

 

Улаанбаатарын төв хэсгийг гишгэх газаргүй болгож, хүүхэд тоглох, хөгшид нарлах газрыг хулгайлан бетонон ширэнгэ болгох эрхийг өгсөн болон улсын тусгай хамгаалалттай газраас хумслан зарсан хүмүүсийн нэр ил болно. Төрийг эзэнгүй, хуульгүй мэт аашилж, танил тал, ах дүү, хамаатан садандаа газар бэлэглэж, бүр мөнгөөр зарсан хэнбугай ч энэ илчлэлтээс хоцрох ёсгүй.

 

Ерөнхий сайдын үүрэг дүүргийн газрын албаны дарга мэргэжилтнээс эхлээд нийслэл, БОАЖЯ-ны үе үеийн дарга нарын тархийг зовоож байгаа нь мэдээж. Тэдний нэрийг зарлаад зогсохгүй, хариуцлагын асуудал давхар яригдана. Албан тушаалаа ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, хээл хахууль авсан хэргээр цөөнгүй газрын наймаачин хуулийн байгууллагын хаалга татах нь тодорхой.

 

Нүүрсний хэргээс дутахгүй том “дэлбэрэлт” газрын наймаачдын дунд үүсэх нь нэгэнт тодорхой болоод байна.

 

Японы эрдэмтэд Улаанбаатар хотод судалгаа хийж, Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрсөн хагарал байгааг илрүүлжээ. Үүнээс гадна хотыг тойрсон зургаан ч хагарал байгааг тогтоож. Энэ хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Газар ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгын 20-30 хувь эвдэрч, нурах эрсдэлтэй байгааг гадны эрдэмтэд нотлоод өгсөн байна.

 

 

Хот төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр газар олгосны горыг нийслэлчүүд хэзээ нэг өдөр хүртэх боломжтойг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагаас сануулсаар байгаа. Төрийн эрх мэдэлтнүүдийн хулгайлж, хумсалж бэлэглэсэн эсвэл зарсан газарт босгосон ямар ч төлөвлөлтгүй барилга байшин хотыг эмх замбараагүй болгосноос гадна хүний эрүүл мэнд, амь насанд ч хохирол учруулж болзошгүй.

 

Ямартай ч нүүрсний хэргийн араас газрын наймаачдын хэрэг илрэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Нийслэлийг бетонон ширэнгэ болгох эхлэлийг тавьсан хүмүүс хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг билээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
У:
Гараашууд буулгаж ард иргэдийг хохироож буй дарга нарыг бурхан гэсгээх ббюолтугай.
2023-05-02
Зочин:
Та нар өөрсдөө тэр бүлэг дээрэмчин луйварчин хулгайч газрын наймаачдын багт нь байж байж жинхэнэ цэвэрлэгээ хийж чадах уу эрх жил дахин намаараа сонгогдож ахин луйвар дээрэмээ өшөө хүчтэй нарийн болгох гэж худлаа ээлжит драмын жүжиг найруулж байгаа нь энэ үнхээр тийм ажил зохиож байгаа юм бол энэ хулгайч луйварчидаа бүх хөрөнгийг нь хураагаад 25 дээш жилийн ял өгөөд шоронд нь хийчих тэгвэл ард түмэн үнэмшиж магадгүй юм....
2023-03-23
Зочин:
Та нар өөрсдөө тэр бүлэг дээрэмчин луйварчин хулгайч газрын наймаачдын багт нь байж байж жинхэнэ цэвэрлэгээ хийж чадах уу эрх жил дахин намаараа сонгогдож ахин луйвар дээрсэн өшөө хүчтэй нарийн болгох гэж худлаа ээлжит драмын жүжиг найруулж байгаа нь энэ үнхээр түүх ажил зохиож байгаа юм бол энэ хулгайч луйварчидаа бүх хөрөнгийг нь хураагаад 25 дээш жилийн ял өгөөд шоронд хийчих тэгвэл ард түмэн эзэмшиж магадгүй юм
2023-03-23
Миеэ Энхболд, түүнийг тойрон хрээлэгчид, БОАЖяамны эрхтэн дархтангууд, Баадамжунай сандуй, нацагдорж, мөнхбаяр, улаан хацарт батбаяр,
2023-03-17
Ариунаа:
Оюунэрдэнэ сайдаа Уул уурхайн лицензээ цэгцлээчээ.Гадныханд бүү найр тавиачээ.Тараасан олгогдсон лицензнүүдээ буцааж авъя.Тэгээд ч та ярьсан ажлуудаа үр дүнг нь харж байгаачээ.Баахан л юм яриад л бдаг.үр дүнтэй шийдэлтэй нь байхгүй бна шүү.
2023-03-17
Миеэ, Бадамжунай, Сандуй, Нацагдорж, Улаан хацарт, Мөнхбаяр гээд явж өгнө. БОАЖ-ын сайдууд, дүүргүүдийн газрын албаны түшмэлүүд, ус, дулаан, цахилгаан гээд барилгын зөвшөөрөл, барилга хүлээн авах Улсын комиссын гишүүдийг бүгдийг нь шалга.
2023-03-17
Зочин:
М.Энхболд, Бадамжунай, Элбэгдорж нарыг л хариуцлагад татахгүй юм бол жижигхэн загас жараахайнуудаар оролдсон болоод өнгөрвөл элэнцэгнийх нь Ш ажиллагаа байхав дээ. Болор цомын Чимэддоржийн шүлэг шиг сүржин бөгөөд даржин шоу болох гээд байна.
2023-03-17
zochin:
Badanjunai Narankhuu Enkhbold Elbegdorj Gundalau
2023-03-17
Мяш:
Бада жунай, М.Энхболд гээд урт цуваа их авилга яригданадаа
2023-03-16
Bat:
Төрийн байгууллагын мэдлийн хашаанд тухайн байгууллагын дарга нь өөрийн хамаарал бүхий хүнтэй нийлж орон сууц бариад ажилчдадаа зарвал яах уу айн
2023-03-16
Батэр:
Басюу яах гээд үлээгээд явчихымоо
2023-03-16
Уулын ам хашсан газрыг хурааж аваад 0,7 гоор иргэдэд олгоочээ...
2023-03-16
Сонгуулийн шоу:
2024 СОНГУУЛИЙН ШОУ ЖИРИЙН ААН үүдыг сүйрүүлж дарга нарт баахан газар гаргаж өгөхнээ.ААНын газрыг хураах уу.Элэнцэгний цэвэрлэгээ вэ.Авилгалч Хулгайч нараа л цэвэрлэ.ААНын эзэд ,хшмүүсийг хохироож хураах гэж байгаа юм уу.Өөр ЦС ,барих,Шйлдвэр,цэмэнт,зэс,ган хайлуулах шйлдвэрээ барь.
2023-03-16
Miye Enkhbold:
2000 aad onii uyees gazriig baruun solgoigui olgoson zarsan Miyegiin fraktsiihan l hetsuudeh bh daa
2023-03-16
l bayar:
hudlaa hustaad baigaach. yu tseverleed hend hariustalaga tootsood baigaan , haam bn lalaruuud
2023-03-16
76 нь цэвэрлэгээ нтр гэж худлаа сүржигнээд шүүх нь өршөөл нтр гээд зүгээр өнгөрөөдөг жүжиг хэзээ дуусах вэ.
2023-03-16
Зочин:
Иргэн бүрд УБ хотод олгох 0,07 га газрыг хуулиар зөвшөөрсөн.түүнээс илүүг нь хураах хэрэгтэй
2023-03-16
Иргэн:
Зөв шүү.
2023-03-16
Хийх ажилгүй хүн
2023-03-16
уж:
Зөв шүү. Арай л сэтгэлгүй мэдлэггүй хамгийн дорл муу аргаар газар болон улсын хөрөнгүүдийг үрэн таран хийсэн дээ.
2023-03-16
зочин:
миеэ энхболд
2023-03-16
Zochin:
Za tgd Namiinha umnuh avilgachdiig zorigtoi l zarlaaraida,
2023-03-16
зочин:
миеэ энхболд
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan
2023-03-16
ЗОЧИН:
ЦЭВЭРЛЭЖ ХАРАГДААЧ? ТЭГВЭЛ ДУУЧИН БОЛДОД ӨГСӨН ГАЗРААСАА ЭХЛЭЭЧЭЭ, САЙД НЬ ХҮРТЭЛ БУЛТАЖ БУЛЗААРУУЛААД БАЙХААР ЧИНЬ ХЭН ЭНЭ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙХ ЮМ БЭ? ДАНХАН ТОЛГОЙТ ХУДЛАА ШҮГЭЛДЭХЭЭ Л БОЛЬЧИХ ДОО?
2023-03-16
Иргэн:
Зөв шүү.
Зочин:
Хаа тааралдсан газраа хашаалж гэрчилгээ гаруулчихаад зарж хөлжиж бгаа нөхдийг шалгах хэрэгтэй .цаана нь ямар нэг эрх мэдэлтэй бгаа шүү
2023-03-16
Zochin:
Ямар ч зам гүүр барих зайгүй болтол нь хотын газрыг хэдэн үе, удам, найз нөхдөөрөө дамжин зарж баяжсан гарууд байж л байна. Хотын газрын үнэ цэнийг 1м2 талбайгаар нь үнэлж улсад орох ёстой байсан орлогыг нь тооцоолж гаргах юм бол аймаар дүн гарах байлгүй. Шинэ зам барих гэхээр хахуулиар өгсөн мөнгөө хэд дахин нугалж улсаас нэхээд хөдлөхгүй, одоо нэг баахан мухар мухар замууд л байна ш дээ.
2023-03-16
M.Enkhboldiig barij horihod l buh zuil todorhoi bolno. Hamgiin turuund shorond hiih hun bol medeej M.Enkhbold....
2023-03-16
zochin:
Улаанбаатар хотын хойд талын уулархаг утаатай бохир заваан гээд голоод байдаг хэсэг нь явж явж хамгийн аюулгүй, үнэ цэнэтэй хэсэг болж таарах гээд байнаа даа. Богд уул болон Хэнтий нурууны урд үзүүр хэсгийн дундуур яагаад ийм гол устай нам дор хэсэг үүсээд байна вэ гэдэг чин газрын гүндээ хоёр том хавтанцарын уулзвар хаврилтын хэсэг байгаа болоод л хоёр уул түлхэлтэнд нь өргөгдөж үүсэж байгаа юм байна л даа. Хотын хойд хэсгийн уулын хаднууд дандаа урдаас дээш гөшигдөж өргөгдсөн байдалтай харагдаад байдаг нь ийм л учиртай юм байна даа манайхан.
2023-03-16
МИЕЭ НЬ ХААЧЧИЙН
2023-03-16
Өөртөөгэй л байлдаад дууслаа даа
2023-03-16
уурхайчин:
Бадамжунай, Наранхүү, толгойлогчтой газрын мафийн сүлжээг нураавал ч том эргэлт болно шүү Оюука
2023-03-16
МИЕЭ НЬ ХААЧЧИЙН
уурхайчин:
Бадамжунай, Наранхүү, толгойлогчтой газрын мафийн сүлжээг нураавал ч том эргэлт болно шүү Оюука
2023-03-16
Zugeer l ehnii 3-iig ni duujil. Busdad ni surgamj bolog.
2023-03-16
БАИШИН БАРИАГУИ ЗУСЛАНГИИН ГАЗРИГ ХУРАЖ АВ
2023-03-16