Загвар өмсөгч Жефф Томас 35 насандаа амиа хорложээ
2023-03-16

Загвар өмсөгч Жефф Томас амиа хорлосон байдалтай олдсон гэх мэдээллийг TMZ мэдээлэв. 

 

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд гуравдугаар сарын 8-нд Томас Miami-д байрлах байшингийнхаа тагтан дээрээс үсэрсэн байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар дүгнэж байгаа юм. Томасын амьдарч байсан тансаг өндөр барилга Miami-ийн Брикелл өргөн чөлөөний хороололд байрладаг бөгөөд далайн эрэг дээрх 57 давхарт амьдарч байжээ. 

 

Түүний үхлийн шалтгааныг илт амиа хорлосон гэж үзэж байгаа ч үхлийн эцсийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

 

 

35 настай залуухан загвар өмсөгч Инстаграм хуудаснаа 120.000 гаруй дагагчтай байсан бөгөөд Лондонгийн AMCK models агентлагт ажиллаж байжээ. Тэрээр мөн контемпорари урлагийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "One Popsicle" агентлагийг үүсгэн байгуулсан юм. 
 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энийг хэн мэддэг юм бэ.
2023-03-17