Парист тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгджээ
2023-03-16

Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Он гарснаас хойш найм дахь жагсаалыг иргэд гуравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсоан бөгөөд энэ үеэр эмх замбараагүй байдал дэгдсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, жагсагчид , цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу чулуу, лонх шидэж, офис, дэлгүүрүүдийн шил, цонхыг хагалан, сурталчилгааны самбар эвдэж, хогны сав шатаажээ. Улмаар  хууль сахиулагчид жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн бямба гарагт Францын сенат тэтгэврийн шинэчлэлийг дэмжсэн юм. Хуулийн төслийн сүүлийн хувилбарыг хэлэлцэж, Сенатад өргөн барьсны дараа гуравдугаар сарын 16-ны өдөр төслийг хэлэлцэх аж. Энэ хуулийн төслөөр тэтгэврийн насыг нэмсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлж, удаа дараа ажил хаялт зарлан, эсэргүүцэл зохион байгуулж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ард:
Хөөрхий дөө энэ ард түмэн засагтаа нөлөөлөх өөр арга үгүй, их бухимдаж байгаа аж, жаахан шатаана, за засаг барьдаг хөрөнгөтөн нар нь юунд тоох вэ дээ. Жагс жагс...
2023-03-16