Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болдод газар бэлэглээгүй, хуульд заасан газрыг нь олгосон
2023-03-16

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2023.03.16/ хэвлэлийн хурал хийлээ. 


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ

 

" Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд бол газар олгогдсон олон иргэний дунд орсон асуудал, 2.7 га газар олгоогүй. БОАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд аль болох газар олгохгүй байх чиглэлийг баримталж ирсэн. Ер нь бол олгох газар ч байхгүй. 


Сайдаар томилогдсоны дараахан Богдхан Уулын дархан цаазат газарт 5594 га газрыг хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Тухайн газар нутгийг ашиглахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан.


2023 оны 01 дүгээр сарын 01-нээс газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох Зөвшөөрлийн хууль хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт дуудлага худалдаа гэх ойлголт байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр газар олгогдоно. 

 

Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болж, газар олголт хийгдсэн. Сошиалд яриагдаад байгаа шиг 2,7 га газар биш, бэлэглэлийн гэрээ бол бас биш. Харин хуульд заасан газрыг нь олгосон" гэв.

Shuud.mn
Сонин хачин
Хууль бус барилгажилтыг хууль ёсны болгоод газрыг нь өгчихөж байгаа юм уу? Уул нь эсрэгээрээ бүр нураах ёстой биз дээ!
2023-03-17
Иргэн:
Огцор огцор огцор
2023-03-16
Niitiin teeveriin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan
2023-03-16
Нөгөө:
Нөгөө гиншээ дуучин мөнүү бас л шуналтай новш бнашүү бас төрийн соёрхол хүртсэн ичмээр дамшигдаа хүүхдүүд чинь өмнөөс чинь ичиж нүүр нь улааж явах хамгийн том эмэгнэлшүү бодож шунал гээчээ дарж амьдар
2023-03-16
зочин:
Бэлэглээгүй олгосон нь үнэн юм байна л даа,уул нь хэнд ч олгохгүзй гээд байсан юмсан энэ залуу
2023-03-16
ЗОЧИН:
ХУУЛЬД ЗААСАН 0,7 ГА ГАЗАР ХҮН БРТ ОЛДОХГҮЙ БНА, ОДОО БОЛТОЛ ГАЗАРГҮЙ ИРГЭН БАЙНАА,ТЭГВЭЛ ХУУЛЬД ЗААСАН ГАЗРАА НҮХТИЙН АМНД АВЪЯАА САЙД ГУАЙ
2023-03-16
зочин:
Дуучин Болд холбогдохгүй юм гэж алгаа
2023-03-16
Zochin:
Танил тал нам худ ураг нэг анги тогссон бизнес нэг бол шууд газар чолоо эй олгогдоно шуу дээ ингэж солиотой юм шиг газар олгохгуй хуулиар олгосон гэх шиг ард тумэн харж бгаа шуу дээ битгий ард тумнийг доромжлоорой харамсах юм бно шуу дээ
2023-03-16
ТЭГЭЭД ӨЧНӨӨН НӨХДҮҮД БОЛД ШИГ ИЙМЭРХҮҮ МАЯГААР ХАУС ХУДАЛДАЖ АВСАН БАЙГАА. ГЭТЭЛ ЗААВАЛ ЗӨВХӨН ДУУЧИН БОЛДЫХЫГ ГАРГАДАГ ИРГЭН ДОРЖИЙХ ГАРГАХ БОЛОМЖГҮЙ ЭНЭ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ СААДАА?
2023-03-16