О.Цогтгэрэл хамаарал бүхий компанидаа зээл авсан үеэ МАРТЖЭЭ
2023-03-16

Өнөөдрийн сонсгол Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслүүдтэй холбоотой асуудлаар үргэлжилж байна. 

 

 

Дээрх зээлийн асуудлуудтай холбоотой УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ГЭРЧЭЭР оролцож байгаа юм. О.Цогтгэрэл нь Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн хүрээнд тухайн үеийн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байжээ. 

 

Иймээс түүнийг гэрчээр дуудсан юм. Мөн анхаарал татаж байгаа зүйл нь Агь буюу Грийн индастри ХХК нь гоймон үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр ДӨРВӨН тэрбум 100 сая төгрөгийн зээл авсан. Зээл авсан уг  компанийн хувьцаа эзэмшигч  О.Цогтгэрэл байсан гэх баримтууд зээлийн хувийн хэрэгт хавсрагдсан байгаа аж. Түүнчлэн хамаарал бүхий Милко ХХК 2014 онд ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж, болон оёдлын салбарын төслөөр 750 сая төгрөг, Тесо компани нь 2013 онд ТАВАН тэрбум, 2014 онд ХОЁР тэрбум төгрөгийн зээл авсан. 

 

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Би 10 жилийн өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсан гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үед ажлын хэсгийн дэд даргаар ажиллаж байсан гэдгээ сая харж л саналаа. Ажлын хэсгээс санал гаргаад арилжааны банк руу явуулсан гэж санаж байна. Арилжааны банк өөрсдийн шаардлагын дагуу олгож байсан байхаа. Надтай хамаарал бүхий компаниудын нэр байна. Зээлийн гэрээг харсан. Банктай шууд гэрээ хийсэн. Арилжааны банк Төрийн өмнө үүрэг хүлээж байсан. Хөгжлийн банктай ямар нэг харилцаанд орж байгаа гэсэн үг." гэсэн мэдээлэл өглөө. 

 

О.Цогтгэрэл гишүүн танд сануулахад, энэ зээл бол ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээл. Тухайн үед АРИЛЖААНЫ зээл 19,5 хувийн хүүтэй байсан. Хоёр дахин бага буюу Хөгжлийн банкнаас 5 хувиар гараад арилжааны банкууд маржийн ашиг дөрвөн хувийн  ашиг хийгээд ЕСӨН хувиар зээлдүүлж байсан. 

Shuud.mn
Сонин хачин
зээлээ түргэн хугацаанд төлөөч мал царайлсан улстөрч дөө. та нарт хэргээ булзааруулах хариуцлагаас зугтдаг муухай зан сурчээ.ичиж амьдар. та нарт мэхлэгдэх монгол хүмүүс байхгүй.
2023-03-18
ЗОЧИН:
Зээл авсан байна.Зээлээ төлсөн байна .Экспортонд сүүгээ гаргаж байна .Троллуудаа ОНДОО ЮУ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.Зээлийг хүн бүр авч л байдаг.Төлж л байдаг.СОНСГОЛ НЭРЭЭР /хятадын соелын хувьсгалыг хуулбарлажээ/ Б.Энхбаяр, Дорж ХАНД, Сүхбаатар нар шүүж сошиалиар иргэд сэтгэгдэл нэрээр яллачихна нь соелын хувьгалтай адил байна. Иргэдээсээ мэдээлэл авна гэсэн нь айдас төрүүлж байна . Чойбалсан шүүж арга нь малгайтангууд ӨЧИГГҮЙ өмгөөлөгч үгүй бууддаг КОММУНИСТ үе эргэн ирээ юу даа.Дараа нь нүүрсний сонсгол хийнэ гэсэн дээ.ГАЛЗУУРАЛ , ДЭМИЙРЭЛ , КОММУНИСТ АЖИЛЛАГАА ондоо хэлэх үг алга
2023-03-18
zochin:
chi dvv ni vv??? terbumaar ni zeel avchihaad medehgyi baihad bid tsagaan gargyi ch chadliinhaa hireer ajillaj zeelgyi ynencheer zvtgej yavna
2023-03-17
zochin:
archaagyi myy dorvod buts ochij oroo tol
2023-03-16
Увсдаа ч сонгуулиа мөнгө тараач, сонгогчид санал, авсан Увсынхан арчаагүй мөнгөөр саналаа худалдсан Цогтгэрэл 1 иргэнд 200,000 төг тараасан
2023-03-16
О.Цогтгэрэл бол тэнэг нөхөр, дүү нар гэж бүх зүйл авлигаар шийддэг гарууд байдаг, Содон барилга, актив гарден барилга газар бүгд луйвар Монгол цагдаа яагаад энэ нөхөр дүү нар шалгадаггүй бэ Луйварчид дээрэмчид хогийн шаар цаасаа , аймаар дарангуйлагчид
2023-03-16
Баска:
Зээл авсныхаа төлөө буруудах ёсгүй шүү.Гагцхүү зээлээ зориулалтын дагуу зарцуулсан уу,үйлдвэрлэл нь явж байгаа юу,эргэн төлөлтөө хийж байгаа эсэхээс л сайн мууг ярих хэрэгтэй Огт бизнес хийж үзээгүй цагаан гартнууд үйлдвэрлэл явуулахын зовлон жаргалыг мэдэхгүй хөтөлж асуулт асуугаад байгаа нь инээдтэй.
2023-03-16
zochin:
chi dvv ni vv??? terbumaar ni zeel avchihaad medehgyi baihad bid tsagaan gargyi ch chadliinhaa hireer ajillaj zeelgyi ynencheer zvtgej yavna
Hogiin hulgaich
2023-03-16
Зочин:
4 тэрбум төгрөг мартдаг мөн ч ойгүй баян нөхөрөө.
2023-03-16
Ард:
Үүнийг сонгосон хүн бахархаж байгаа даа... дараа сонгогчийн аманд мөнгө хийх үү...
2023-03-16