Орос, Хятад, Ираны тэнгисийн цэргийн сургуулилалт эхэлжээ
2023-03-16

Арабын тэнгист ОХУ, БНХАУ, Ираны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ талаар БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот, Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин, Ираны Тэнгисийн цэргийн хүчний оролцож буй "Аюулгүй байдлын тэнгисийн бүс-2023" гурван талт сургуулилалт гуравдугаар сарын 15-ны өдөр эхэлжээ. Энэ сургуулилалт Ираны Чахбехар боомтын орчимд болж байгаа аж. 

 

Сургуулилалтын оролцогчид хамтарсан маневр боловсруулж, өдөр болон шөнийн цагаар артиллерээр буудах сургуулилалт хийх аж. Түүнчлэн барьцаалагдсан хөлгийг чөлөөлөх болон бусад даалгаваруудыг гүйцэтгэх аргачлалыг боловсруулах юм байна. Энэ сургуулилалт гуравдугаар сарын 19 хүртэл үргэлжлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв сайхан мэдээ байна . Европ ч устах ойртож байна даа
2023-03-17