Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна
2023-03-16

БНСУ төдийгүй дэлхийн алдартай охидын Blackpink хамтлагийг сонсдог, даган дуурайдаг хүмүүс бидний төсөөлснөөс ч их билээ. Хамтлагийн гишүүд нь өөрсдийн гэсэн хэв маяг, загварын чиг хандлагаараа ч мөн дэлхийд танигдсан шилдэг охидын хамтлаг юм. 

 

 

Хамтлагийн гишүүн Жэннигийн сүүлийн үед тренд болгож буй ягаан өнгийн хувцасны сонголтууд энэ хаврын гол өнгө хэмээн дэлхийн алдартай загвар зохион бүтээгчид үзэж байгаа юм. Түүний сүүлийн үеийн ягаан өнгийн хувцаслалтыг санал болгож байна. 

 

Дэлхийн хэмжээний к-поп шүтээн, алдар хүндийг үргэлжид санал шүүмжлэл дагаж байдаг. Дэлхийн хэмжээний "Born Pink" аялан тоглолтоо хийж байх үеэрээ  Жэнни хэт задгай хувцаслалтаасаа болж олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан. Гэсэн хэдий ч түүний хувцаслалтууд хэдийд ч загварын чиг хандлага болдог нь гайхалтай юм. 

 

 

Энэхүү хувцаслалт нь Жэннигийн хамгийн дуртай хувцаслалтуудын нэг. Хар болон ягаан өнгөөр дагнан хувцаслажээ. Нимгэн трико болон жижиг гоёл чимэглэлүүд нь тус хувцаслалтыг илүү гоёмсог, дур булаам болгосон билээ. 

 

 

Энэхүү хувцаслалт нь өдөр бүр тав тухтай байдлыг бүрдүүлэхэд тохиромжтой юм. Цамцныхаа дотуур урт цагаан хагас ханцуйтай цамц өмссөнөөр илүү загварлаг чөлөөтэй байдлыг илтгэж байна. Мөн үүн дээр бага зэргийн гоёл чимэглэл зүүж өгснөөр эмэгтэйлэг бөгөөд загварлаг төрхийг бүрдүүлж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин