Макрон тэтгэврийн шинэчлэлийн хуулийг баталж чадахгүй бол парламентаа тараана
2023-03-16 15:00

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гуравдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд Элизабет Борн болон тэтгэврийн насыг нэмэх асуудалтай холбоотой бусад сайд нартай уулзжээ.

 

Энэ уулзалтын үеэр тэтгэврийн шинэчлэлийн хуулийг батлахгүй бол парламентын Үндэсний хурлыг тараах талаар хэлэлцсэн гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Гэхдээ хуулийн төслийг дэмжиж чадахгүй бол Үндэсний хурлыг тараана гэсэн албан шийдвэрийг эрх баригчид одоогоор гаргаагүй гэж эх сурвалж онцолжээ. 

 

Энд дуулгахад, Францын Засгийн газар 2030 он гэхэд тэтгэвэрт гарах насыг 62 байсныг 64 болгон нэмэхээр төлөвлөж байгаа юм. Тэтгэврийн насыг 2023 оны есдүгээр сараас эхлэн аажмаар нэмэх аж. Францын сенат энэ хуулийн төслийг гуравдугаар сарын 12-ны өдөр дэмжсэн бөгөөд хуулийг батлахад Үндэсний хурлын гишүүд дэмжих шаардлагатай юм байна. Харин ард иргэд үүнийг эсэргүүцэж, он гарснаас хойш удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Сүүлд хийсэн судалгаанаас харахад тэтгэврийн шинэчлэлийг францчуудын 67 хувь нь эсэргүүцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр ЕХ чинь яагаад европын орнууддаа санаа тавьдаггүй юм бэ? ЕХ нь европын орнууддаа санаа тавьдаггүй юм бол ЕХ гэж байгаад яах юм бэ? ЕХ нь зөвхөн дайн үймээн дэгдсэн улс орнууд болон хууль бус дүрвэгсдэд санаа тавьдаг хачин байгууллага байна.
2023-03-16