91 настай загвар өмсөгч Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ
2023-03-16

 

Дэлхийн хамгийн өндөр настай загвар өмсөгч Dell'Orefice Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тус сэтгүүлд түүний олон гайхалтай зураг мөн амьдралынх нь тухай ярилцлага нийтэлсэн байна. Тэрбээр үүний өмнө Америкийн эрүүл мэнд, гоо сайхны "New You" сэтгүүлд зоримогоор нүцгэлж олны бахдалыг төрүүлээд байсан юм. 

 

 

Dell'Orefice-ийн хувьд 1931 онд Нью-Йорк хотод төрсөн. 15 настайдаа алдарт “Vogue” загварын сэтгүүлийн нүүрийг чимсэн хамгийн залуу загвар өмсөгчөөр тодорчээ. Тэрээр 85 настайдаа хамгийн өндөр настай загвар өмсөгчөөр Гиннесийн номд бичигдсэнээс хойш 6 жил идэвхтэй хөдөлгөөн хийж, жил бүр хамгийн өндөр настай загвар өмсөгчдийн амжилтыг эвдэж байв. 

 

 

Мөн хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа "Би 105 нас хүртлээ энэ ажлыг хийх бодолтой байгаа. Өөр ажил сайн болвол хайгаад л явна" гэж хэлсэн нь загварын салбар болон дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүртжээ.  

Shuud.mn
Сонин хачин