Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна
2023-03-17 06:11

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2023 оны 03-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө +1...+3 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0 градус орчим байна.

 

05 цагт Улаанбаатарт:-14 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин