Politico: Хятадын компаниуд 2022 оны зунаас Орост зэвсэг нийлүүлсэн
2023-03-17

Орос Украины эсрэг өдүүлсэн дайнд Иран, Хятад зэрэг орнууд Оросыг дэмжин зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээлэл гарсаар ирсэн ч тухай бүрт холбогдох орны эрх баригчид үгүйсгэж байв. Иран улс Орост дрон нийлүүлдэг нь хэдийнэ батлагдаж, аль аль тал үгүйсгэхээ больсон бол энэ удаад Хятадыг зэвсэг нийлүүлдэг гэдгийг батлах баримт гарсан гэж Politico мэдээлжээ. 

 

Politico  гаалийн мэдээлэл дээр үндэслэн мэдээлэхдээ, 2022 онд Хятадын хэд хэдэн компани Орос руу винтов, дроны эд анги, сум үл нэвтрэх хантааз зэрэг дайнд ашиглагдсан байж болзошгүй зэвсэг нийлүүлсэн гэдгийг онцолсон байна. Зэвсгийн нийлүүлэлтийг 2022 оны зургадугаар сараас 12 дугаар сарын хооронд хийжээ. Нийлүүлэгчдийн дунд Хятадын Засгийн газартай холбоотой China North Industries Group Corporation Limited компани байсан аж. Энэ нь БНХАУ-ын батлан хамгаалахын томоохон гүйцэтгэгчдийн нэг юм. Зургадугаар сард энэ компани ОХУ-ын Батлан хамгаалах яамтай хамтран ажилладаг Оросын Техкрим компанид CQ-A винтов 1000 ширхэгийг нийлүүлжээ.

 

Өөр нэг компани нь Da-Jiang Innovations Science & Technology Co. (DJI) . Энэ компани 11, 12 дугаар саруудад Арабын Нэгдсэн Эмират Улсаар дамжуулан Оросын багахан дистрибьютер компанид аккумлятор, камер гэсэн дроны сэлбэгүүдийг нийлүүлжээ. Нийтдээ дроны сэлбэгээс бүрдсэн 12 багц ачаа илгээсэн байна. Түүнчлэн 2022 оны сүүлээр Туркээр дамжуулан Орос руу Хятадад үйлдвэрлэсэн,  сум үл нэвтрэх хантаазыг 800 тонн гаруйг Орос руу илгээсэн бөгөөд энэ хантаазны өртөг 10 сая орчим доллар болсшон байна. 

 

Politico сонины онцолсноор, ачаа нийлүүлэлтийн хэмжээ, төрөл зүйлээс харахад Хятад улс Орос руу зориуд цэргийн тусламж үзүүлж байгаа гэж хэлж болохгүй ч байлдааны ажиллагаанд ч ашиглагдаж болох давхар зориулалтын бүтээгдэхүүнүүд багтсан нь ихээхэн сэжиг төрүүлж байгаа аж. Хэдийгээр Хятадын винтовыг Украинд ашиглаж байгаа гэх баталгаа олдоогүй ч Хятадын дронууд тулааны талбайд ажиглагдсан гэж эх сурвалж цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, 2023 оны хоёрдугаарс ард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэл хийхдээ Хятад улс Орос руу хөнөөх бус цэргийн тусламж үзүүлж байгаа, үүний зэрэгцээ зэвсэг нийлүүлэх боломжийг судалж байгаа хэмээн онцолж байв. Улмаар БНХАУ ОХУ-д цэргийн тусламж үзүүлвэл Хятадын эсрэг хориг тавихаар АНУ холбоотнуудтайгаа ярилцсан юм. Харин БНХАУ үүний хариуд гагцхүү Америк зэвсэг нийлүүлснээр Украин дахь сөргөлдөөнийг дэврээж байна хэмээн буруутгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-03-17
Ардчилсан нам хятад ногоо оруулж ирээд бүгдээрээ хордчихсон энэ чигээрээ байх юмуу
2023-03-17
Хятдын хүнсний үйлдвэрүүд маш бохир тухай видеонууд байхын. Ажилчид нь хоол руу шүлсээ хаяж нусаа хийгээд тамхи татаж үгсийг нь унагаагаад нүцгэн хөлөөрөө гишгээд өөрсдөө иддэггүй байх даа. Бордоо нь хүртэл дандаа их хортой бордоо.
2023-03-17
Ардчилсан нам хятад ногоо оруулж ирээд бүгдээрээ хордчихсон энэ чигээрээ байх юмуу
зүгээр зүгээр зэвсэг нийлүүлж л байг, удахгүй АНУ хятадад тун аятайхан бэлэг бэлдсэн байгаа тэр цагт жоомнууд тэр чигээрээ хиарах болно
2023-03-17
Америкууд нийлүүлж болдог хятад нийлүүлж болдоггүй айн
2023-03-17