Хөвсгөл аймаг Мөсний баярт 73 сая төгрөг зарцуулжээ
2023-03-17

Хөвсгөл аймаг жил бүр  өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоын дор Мөсний баяр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд энэ сарын 2-4-ний өдөр Хатгал тосгон, Хүй толгойн урд Хайчийн аманд зохион байгуулсан юм. 

 

 

Уг үйл ажиллагааг БОАЖЯ, Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ,  БОАЖГ хамтран зохион байгуулсан. Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд зохион байгуулагч байгууллагууд хичнээн төгрөгийн хөрөнгө зарцууласан бэ, гэдгийг Шилэн дансны мэдээллээс хүргэе. 

 

Мөсний баярыг зохион байгуулагч БОАЖЯ оролцсон. Гэвч тус яам хэдэн төгрөг зарцуулсан талаарх мэдээллээ Шилэн дансандаа оруулаагүй байна. Харин Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар 78 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, хөгжим тоног төхөөрөмжийн түрээсийн зардал  14 сая  төгрөг, дуучдад 45 сая төгрөг,  дэлгэц гэрэлтүүлгийн түрээсэнд 14 сая төгрөг зарцуулжээ. Эдгээр зарлагын ихэнх нь Мянганы эгшиглэн ХХК руу шилжсэн байгаа бөгөөд тус компанийн хувьд  Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
За маш буруу. Хувийн байгууллагууд өөрсдөө зохион байгуулаад ашигаа ол. Төр бизнес хийх хэрэггүй. Энэ бол буруу.
2023-03-18
Ёстой гайгүйд орно доо
2023-03-17