Парист эсэргүүцлийн жагсаалын үеэр 120 хүн баривчлагджээ
2023-03-17

Пүрэв гарагт Францын парламент тэтгэврийн шинэчлэлийн хуулийг дэмжсэний дараа тус улсад энэ хуулийг эсэргүүцсэн олны жагсаал үймээн самуун болж хувирсан талаар бид мэдээлсэн. 

Макрон маргаантай хуулийг түлхэж, Парист эмх замбараагүй байдал дэгдэв

 

Парис хотноо болсон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг жагсаалын үеэр цагдаагийнхан 120 хүнийг баривчилсан талаар Le Figaro хууль сахиулагчдаас авсан эх сурвалжтайгаар дамжуулсан байна. Иргэд Францын нийслэлийн төвд байх талбай дээр цуглаж, улмаар эмх замбараагүй байдал дэгдээснээр цагдаагийнхан хүч хэрэглэн тараажээ.

 

Жагсаалын үеэр олон зуун жагсагч Сен-Оноре болон Шевалье-Сен-Жорж гудамжаар явж, хот тохижилтын байгууллагын ажилтнууд ажил хаясны улмаас хуримтлагдсан хог хаягдлыг шатаасан байна. Энэ эсэргүүцлийн жагсаал Парисаас гадна өөр хэд хэдэн хотод болсон талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин