Стамбулаас холгүй хүчтэй газар хөдлөлт болжээ

img

Туркийн баруун хойд хэсэгт, Стамбулаас 250 км зайд хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Туркийн Онцгой байдлын газраас авсан эх сурвалжтайгаар Анадолу агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 16-ны пүрэв гарагт болсон газар хөдлөлт 4,8 магнитудын хүчтэй байсан аж. Газар хөдлөлтийн төв Болу хотоос баруун хойд зүгт 12 км зайд, голомт нь есөн километр байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд Туркийн Кахраманмараш мужид 7,7, 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэлт 11 бүс нутагт мэдрэгдэн ихээхэн хохирол учруулсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Istanbul shuu...zuv bich l dee
2023-03-17