ОХУ, Беларусь өөрийн далбаан дор олон улсын тэмцээнд оролцоно
2023-03-17 11:00

ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу түрэмгийлж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд энэ улсын эсрэг төрөл бүрийн хориг тавих болсны дээр тамирчдыг нь ч олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын холбоотон Беларусийн тамирчид ч олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон. 

 

Харин эмэгтэйчүүдийн дундах Боксын дэлхийн аваргын тэмцээнд Орос, Беларусийн тамирчдыг өөрсдийн далбаан дор, улсынхаа бэлгэдэлтэйгээр оролцохыг зөвшөөрсөн байна. Гуравдугаар сарын 15-ны өдөр Энэтхэгийн Дели хотноо нээгдсэн Боксын дэлхийн аваргын тэмцээнд Оросоос 12, Беларусиас зургаан эмэгтэй боксчин оролцож байгаа аж. 

 

Олон улсын боксын холбооны тэмцээнүүдийн албан ёсны жагсаалт дээр ч ОХУ, Беларусийн шигшээ багуудыг улсынх нь далбаатайгаар тусгажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Рашистуудыг оруулахгүй байх хэрэгтэй. Спорт, улс төр 2 холбоотой шүү. Тэд дайныг дэмждэг хүмүүс
2023-03-17
zochin:
тэгмээрдээ тэгэх байлгүйдээ
2023-03-17