Эрдэмтэд залуужуулах фермент илрүүлжээ
2023-03-17

АНУ-ын Виржиниягийн их сургуулийн эрдэмтэд хүний эрүүл мэндийг сайжруулж, залуу насыг уртасгах боломжтой фермент илрүүлжээ. Тэдний судалгааны  нийтлэлд Current Biology сэтгүүл дээр нийтлэгдсэн байна. 

 

Организмаас согтууруулах ундааг гадагшлуулдаг алкогольдегидрогеназын фермент (ADH) нь эрүүлээр хөгшрөх, улмаар наслалтыг уртасгахад нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэвч аажимдаа энэ ферментийн үйлчлэл алдагддаг нь гол асуудал болоод байгаа талаар эрдэмтэд онцолсон байна. Хэдий ийн үйлчлэл нь алдагдах ч алкогольдегидрогеназын нэг төрөл болох ADH1 генийг идэвхжүүлснээр үйлчлэлийг нь сэргээх боломжтой гэнэ. Энэ процессыг эрдэмтэд AMAR  гэж нэрлэжээ. 

 

Одоогоор туршилтыг хүний генетиктэй 70хувь адил генетиктэй чийгийн улаан хорхойн дээр явуулсан байна. Туршилтаас харахад AMAR механизм нь эдгээр шавжны эрүүл мэндийн үзүүлэлтийг дээшлүүлээд зогсохгүй насжилтыг 50 хувиар уртасгасан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Алькоголоос болж хүн хөгширдөг гэх гээд байна уу??? Спиртийн ундаа хэрэглэдэггүй хүмүүс ч гэсэн хөгширдөг л биз дээ. Ийм тэнэг юмаар хөөцөлдөж байхын оронд зүгээр л антиоксидант өндөртэй жимс ногоо л хэрэглэж явбал болоо биз ккк
2023-03-17
иргэн:
Хайран цаг, хөрөнгө. Тэрний оронд хавдрын эсийг устгадаг юм л олж илрүүлэх хэрэгтэй бна ш дээ.
2023-03-17