Ши Жинпинь ирэх даваа гарагт ОХУ-д айлчилна
2023-03-17

БНХАУ-ын  даргын албан тушаалд гурав дахь удаагаа улиран сонгогдсон Ши Жинпинь Орост айлчилахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл гараад багагүй хугацаа өнгөрсөн ч айлчлалын талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байсан юм. Харин гуравдугаар сарын 17-ны өдөр Кремлийн хэвлэлийн алба БНХАУ-ын даргын айлчлалын талаарх мэдээлэл өгчээ. 

 

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жинпинь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Орост айлчлах юм байна. Хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээрийн үеэр харилцааны хөгжил болно стратегийн хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх гэнэ. 

 

Түүнлчэн олон улсын тавцан дахь Орос, Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр санал бодлоо солилцож, хоёр талт баримт бичгүүд дээр гарын үсэг зурна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадад хучирхэг орос хэрэггуй, еерсдийг нь аялдан дагалддаг, угээр нь явдаг ядуу, дорой орос л хэрэгтэй, Путин хамаг неецее бараад аргагуйн эрхэнд хятадуудаас бадар барьж байгаа нь сайн юманд хургэхгуй нь ойлгомжтой, хятадууд хуний гараар могой барихаа мэдэлгуй дээ
2023-03-18
Олон мянган хүний цусанд гараа дүрсэн хүнтэй гар барих их хэцүү дээ
2023-03-18