Сон Хе Гё, Хан Со Хи нар шинэхэн цувралд гол дүр бүтээнэ
2023-03-17

БНСУ-ын алдартай жүжигчид болох Сон Хе Гё болон Хан Со Хи нар “The Price of Confession” киноны гол дүрд тоглохоор болжээ.

 

Тус киноны постер зураг цацагдсан бөгөөд жүжигчид өөрсдийн инстаграм сторид хийснээр олонд батлан харуулсан билээ. Жүжигчин Хан Со Хи  тус зурагныхаа доор: “ Одоо минийх” гэх тайлбар бичсэн нь олны анхаарлыг ихээр татсан юм. 

 

 

“The Price of Confession” кино нь хүн амины хэрэгт холбогдсон хоёр эмэгтэйн түүхийг харуулах кино аж. Дүрийн хувьд Сон Хе Гё хүн амины хэргийн сэжигтэн болсноор амьдрал нь орвонгоороо эргэсэн бүсгүйн дүрд харин Хан Со Хи  хүмүүсийг үзэн яддаг, нууцлаг Mo Eun бүсгүйн дүрийг бүтээхээр болсон тухай солонгосын хэвлэлүүд мэдээллээд байгаа билээ. 

Shuud.mn
Сонин хачин