Путин ОХУ Украин руу довтолсноос хойш анх удаа Мариупольд очив
2023-03-20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст ажиллажээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, Путин анх удаа энэ бүс нутагт айлчилж байгаа нь энэ аж.

 

Түүнчлэн 2022 оны намар Орос эзлэн түрэмгийлсэн Украины нутаг дэвсгэр ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилж байгаа анхны тохиолдол юм. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Путин Мариупольд гуравдугаар сарын 18-19-ны өдрүүдэд Мариупольд ажилласан байна. Тэрбээр нисдэг тэргээр энэ хотод очиж, дараа нь машинаар явж хоттой танилцсан гэнэ. Үүний дараа Донын Ростов дахь цэргийн командлалын газарт очиж, ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовтой уулзжээ.

 

Гэнэтийн айлчлал буюу "гэмт хэрэгтэн хэргийн газраа эргэдэг"

 

Путиний айлчлал сэтгүүлчдэд төдийгүй Кремлийн хүрээллийнхний хувьд ч гэнэтийн явдал байсан гэж Медуза бичсэн байна. Түүний айлчлалыг харуулсан гэрэл зургууд дээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилин нар харагдахгүй байгаа нь Донбасст хийсэн Путиний айлчлал төлөвлөгөөгүй үйл явдал болсон гэдгийг баталж байна гэж эх сурвалж онцолжээ.

 

Түүнчлэн Кремлийн хэвлэлийн алба ч энэ айлчлалыг урьдаас төлөвлөөгүй байсан хэмээн мэдээлсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлснээр, Путинийг Мариуполиор явахад ерөнхийлөгчийн цуваа дагалдан яваагүй гэнэ.

 

Путин Мариупольд очсон талаарх мэдээлэл гарсны дараа Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк байр сууриа илэрхийлжээ.

 

"Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа эргэдэг. Соёлт ертөнцийн улс орнууд "дайны найруулагч"-ийг (Путинийг ) хил давсан тохиолдолд баривчилна гэж мэдэгдэж байхад Мариуполийн олон мянган гэр бүлийг хөнөөсөн хэргийн зохион байгуулагч хотын балгас нуранги, бөөнөөр оршуулсан хэсгүүдийг харж таашаал авахаар тэнд очжээ. Увайгүй, ичгүүр сонжуургүй, гэмших сэтгэлгүй үйлдэл" хэмээн Подоляк Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Энд дуулгахад Орос улс хоёр сар бүсэлсний эцэст 2022 оны хавар, фронтын шугамаас 80 км зайд орших Мариуполийг эзлэн авсан юм. Энэ хотод байх "Азовсталь" үйлдвэрт дээр хамгаалалтыг тогтоон барьж байсан Украины цэргүүдийн сүүлчийн бүлэг тавдугаар сард бууж өгөн олзлогдсоноор Мариуполь ОХУ-ын цэргүүдийн хяналтад бүрэн орсон юм. Мариуполийн эрх баригчдын мэдээлснээр, Оросын эзлэн түрэмгийллийн үеэр хотын байшин барилга, дэд бүтцийн 90 хувь нь сүйджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
СЛАВА РОССИИ:
СЛАВА РОССИИ
2023-03-20
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-03-20
энэ удахгүй ГААГ руу ачигдахаа мэдээд наана нь ажлаа амжуулж байгаа нь энэ биз
2023-03-20
тарвагадорж нар гэмт хэрэг хийсэн газраа ирдэг
2023-03-20
Подоляк:
Гэмт хэрэгтэн хэргийн газраа буцаж ирдэг
2023-03-20