Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
2023-03-20

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 20-нд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар цас орж, салхины хурд 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

 

 

Мөн 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна. 

 

Иймд:

 

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

 

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин