Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийг хэзээ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ вэ
2023-03-20

Өнгөрсөн оны төгсгөлд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж өвлийн хүйтэнд ард түмнийг гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн асуудал бол НҮҮРСНИЙ хулгай. 

 

 

 

Монголчуудын алтан дээр суусан гуйлгачид хэмээдэг. Гэтэл улсын баялгийг хэдхэн хүн хувааж хүртэж байсан гэх мэдээлэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тухайн үед буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон гэх 17 албан тушаалтны нэрсийг зарлалаа. 

Үүнд: 

1. Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2. УИХ-ын дарга асан З.Энхболд 

3. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир 

4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат 

5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 

6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 

7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 

8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 

9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 

10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн 

11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 

13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир 

14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд 

15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг 

16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр 

17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа зэрэг хүмүүс багтжээ. 

 

Харин өнгөрсөн хоёрдугаар сард дээрх нэрсэд өөрчлөлт орж АТГ-аас дахин нүүрсний асуудалд холбогдсон этгээдүүдийн нэрийг зарласан юм. 

 

Энэ удаад: 

 

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.5 дугаар зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагдагчаар татагдсан

  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан

  •  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан

  •  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 

 

Ийнхүү хууль хяналтын байгууллагад "данстай" гишүүдийн бүрэн эрхийг асуудал хэзээ хөндөгдөх вэ? гэх асуулт хариултаа хүлээж байна. Өнгөрсөн долоо хоногт хаврын чуулган нээлтээ хийсэн. Хаврын чуулганы эхээр энэ асуудлыг хэлэлцэнэ гэх хүлээлт бий. Учир нь энэ сарын эхээр АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлсэн. Харин одоо прокуророос дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлэх ёстой.

 

Процессын дагуу Прокурорын саналыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэх ёстой юм. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
Ter ediin Zasag hugjliin nariin bichgiin darga asan Handjaviin Batjargaliig ATG shalgaach. Naad Tom bugs doloogch tenderloin, koncesschin, tsunh barigch ih hemjeenii nuursnii mongoose Jargalantiin amand ochnoon haus bariulsniig shalgaachee. Bur naad novsh chini zaluunhan hugshin ynhanuudiig mongoor booljij avch bna. Bi tom tataastai fgeed muridag suragtai. ATG iimerhuu nuurschdiin gar hul bn booluudiig shalgaach. Erunhii saidaa naad H.Batjargaliig shalguulaach.
2023-03-21
Түдгэлзүүлээч эээ тэгээд худлаа поопроол суухийн новш юмаа
2023-03-20
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-03-20
ТА НАР ОДОО МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ БАЙНА УУ???? ХҮРЭЛСҮХ ДЭЭРЭМЧИН МИНЬ....НЭГ ОРУУЛАА Л НЭГ БОЛИО Л НЭГ ГАРГАА Л БИД НАР ТА НАРЫН УГААДАСНЫ ШҮЛС ЧИНЬ БИШ ШҮҮ
2023-03-20