Өмнөд Солонгост нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүх журмыг цуцалжээ
2023-03-20 10:23

Өмнөд Солонгост олон нийтийн газар амны хаалт зүүх журмыг шат дараатай цуцалсан ч нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт зайлшгүй зүүх журам хэвээр үйлчилж байсан юм. Энэ шийдвэрийг өнөөдрөөс цуцалж байгаа аж. 

 

KBS телевизийн мэдээлснээр, метро, автобус, такси, галт тэрэг, онгоц зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчид амны хаалт зайлшгүй зүүх журмыг гуравдугаар сарын 20-ны өдрөө эхлэн цуцалж байгаа юм байна. Энэ журам 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2,5 жилийн турш үйлчилж байжээ. 

 

Хэдийгээр журмыг цуцалж байгаа ч оргил цагаар үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. Тэр дундаа эрсдэлийн бүлэгт багтдаг хүмүүс болон амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсийг амны хаалт зүүхийг уриалжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин