Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр
2023-03-20

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас "Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гарган, жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг.

 

Дэлхийн бараг ихэнх газар гуравдугаар сарын 20-нд өдөр шөнө тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн бэлгэдэл болох юм гэж тооцоолсон байна. Энэ санаачилгыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс оршин суудаг Бутаны вант улс гаргаж байжээ.

 

Ард иргэдийн аз жаргалтай эсэхийг судалдаг олон үзүүлэлт, хүчин зүйл байдгаас хамгийн түгээмэл нь “аз жаргалын индекс”-ийн үзүүлэлт юм. Оршин суугчдын эрүүл мэнд, дундаж наслалтыг экологийн нөхцөлд харьцуулснаар тухайн улсын “аз жаргалын индекс” гардаг. Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2023 оны тайланд Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 146 улсаас 69-т эрэмбэлэгдсэн билээ. 

 

Дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй 10 улс

 

  1. Финланд
  2. Дани
  3. Исланд
  4. Швейцар
  5. Нидерланд
  6. Люксембург
  7. Швед
  8. Норвеги
  9. Израил
  10. Шинэ Зеланд

 

Мөн зарим улс орнуудад Аз жаргалын яамтай бөгөөд Венесуэл улс гэхэд Аз жаргалын яамдаа улсын төсвийн 67 хувийг суулгаж ард иргэдийнхээ оюун санаа, сэтгэл ханамжийг чухалчилдаг гэнэ.

Shuud.mn
Сонин хачин