ОУЭШ-ийг дэмжихээр дэлхийн 40 гаруй орны Хуульзүйн сайд нар чуулна
2023-03-20

Гуравдугаар сарын 20-ны өдөр Лондон хотноо дэлхийн 40 гаруй орны Хуульзүйн сайд нар чуулахаар төлөвлөжээ. Тэд Олон улсын эрүүгийн шүүхийг дэмжих зорилгоор ийнхүү чуулан зөвлөлдөх аж.

 

Энэ шүүх өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах шийдвэр гаргасан юм. Олон улсын Эрүүгийн шүүх нь 120 орон гарын үсэг зуран нэгдсэн Ромын дүрэм дээр үндэслэгдсэн байдаг. Энэ шүүх гишүүн орнуудаасаа дэмжлэг хүсмэгц холбогдох орнууд сэжигтнийг баривчлан, орон нутгийн шүүхэд хүргэх үүрэгтэй аж. Олон улсын эрүүгийн шүүхийг Орос, Украин, Хятад, АНУ7 Израиль зэрэг хэд хэдэн орон хүлээн зөвшөөрдөггүй юм байна. 

 

Өнөөдөр болох уулзалтын үеэр ОУЭШ-ийг дэмжих тал дээр талууд тууштай байхаа илэрхийлнэ гэж Их Британийн Хуульзүйн сайд Доминик Рааб Твиттер хуудсандаа бичжээ. Лондон хотноо болох арга хэмжээг Украины Хуульзүйн сайд Денис Малюск, Украины Ерөнхий прокурор Андрей Костин, Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан нар үг хэлж нээх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чадахгүй л дээ:
Нмба оччиич
2023-03-20