НАТО Оростой залгаа хил орчимд 300 мянган цэрэг байршуулна
2023-03-20

Оростой залгаа хил дээр  НАТО нэмэлт хүч байршуулж, зүүн чиглэлд 300 мянга орчим цэрэг татан байршуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэж  Politico сонин мэдээлжээ. Ингэснээр байлдааны ажиллагаа Украины хилээс халих эрсдэлээс сэргийлэх зорилготой гэнэ.

 

Эхний ээлжиийн, 100 мянган цэргээс бүрдэх хүчийг 10 өдрийн дотор байршуулахад бэлэн болсон байгаа аж. Энэ цэргийн бүрэлдэхүүнд Польш, Норвеги, Эстони, Латви, Литвийн цэргийн алба хаагчид татагдаж болзошгүй гэж НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах асан Генрих Браус Polico сонинд ярьсан байна. Хоёр дахь хэсэг нь нэгдүгээр бүлгээ дэмжих үүрэгтэй, 10-30 хоногийн дотор байршилдаа очиход бэлэн байгаа аж.

 

ОХУ Украинд дайн дэгдээсэнтэй холбоотойгоор НАТО бүрэн эхмжээний дайнд оролцох төлөвлөгөөг боловсруулаад эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэ оны хоёрдугаар сарын дундуур эвслийн орнуудын Батлан хамгаалахын сайд нар бодлогын удирдамж боловсруулж, үүнд ирээдүйд гарах болзошгүй цэргийн сөргөлдөөнд бэлэн байхыг холбоотнууддаа шаардсан байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин