П.Цагааны хамаарал бүхий этгээд П.Бат-Оч Хөгжлийн банкны зээлээ ТӨЛӨӨГҮЙ
2023-03-20

Төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүл, хамаарал бүхий хүмүүс нь төрөөс хэрэгжсэн зээл тусламжийг хэдэн арван тэрбумаар нь авч хэрхэн зарцуулж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд ил болсон. 

 

 

Тэдний нэг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан Пунцагийн Цагааны хамаарал бүхий этгээд /сонсголд дурьдагдсан/ Пунцагийн Бат-Оч. Тодруулбал,  П.Бат-Оч нь "Ноолуур хөтөлбөр 2019"-ийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авчээ. П.Бат-Очийн зээл авсан "Осин" компани зээл авахдаа зээлийн муу ангилалтай орсон байсан ч зээлд хамрагдаж чадсан нь анхаарал татах асуудлын нэг болж байна

 

Өнөөдөр Осин компани 1,8 тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа тухай нээлттэй сонсголын үеэр нэр дурьдагдав. П.Бат-Очийн хамаарал бүхий этгээд П.Цагаан нь 2012-2016 онуудад Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед түүний дөнгөж Эрдэнэтийн овоолгоос эхлүүлсэн бизнес өгөөжөө өгч, П.Цагаан тэрбумтнуудын эгнээнд шилжсэн. П.Цагааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад П.Бат-Оч нь Ачит ихт компанийн Ерөнхий захирлын албан үүргийг хашиж байв. 

 

Ерөнхийлөгч П. Очирбатын шадар туслахаас ажлын гараагаа эхлүүлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга хүртэл төрийн өндөр алба хашсан П.Цагааны гэр бүл Эрдэнэтийн овоолгыг түшиглэн "Ачит Ихт" компанийг байгуулж, хэдхэн жилийн дотор Монголын тэргүүн баячуудын эгнээнд орсон.

 

Тэгвэл нэгэн цагт П.Цагааны эзэмшлийн "Ачит ихт" компанийг толгойлж байсан П.Бат-Оч нь Хөгжлийн банкнаас "Ноолуур хөтөлбөр-2019"-ийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч, төрийн хайр хишгийг хүртжээ

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Энхбаяр гишүүн ташаа мэдээлэл хүргэсэндээ хүлцэл өчье гэсэн байна лээ шүү. Сэтгүүлч гэдэг чинь баримт дээр тулгуурлаж, тэнцвэртэй мэдээлэл олон нийтэд хүргэдэг мэргэжил. Хэн нэгэн хүний нэр нь гарангуут л шүүрч аваад дэвэргэн гүтгэдэг ёс зүйгүй ийм сайт нэртэй, сэтгүүлч нэртэй юмнууд больсон нь дээр шүү
2023-03-27
Tsagaan hogiin hulgaich
2023-03-22
Urianhaichuud adagiin hulgaichuud
2023-03-22
зочин:
Урианхайчууд бол агуу их эзэн Чингис хааны 9 өрлөг жанжиннуудын толгойлогчид болох алдарт Сүбэдэй, Зэлэм жанжины үр удамууд шүү дээ. Тиймээс урманхай П.Цагаан бол их эзэн Чингис хааны ивээлд багтасан, 9 ялнаас хэлтэрүүлэх ёстой, мөнхөд дархлагдсан хүн шүү. Барагтайхан шиг байгаарай, үүх түүхээ мэддэггүй тэнэг малнууд минь.
2023-03-21
мөнгөө л төл хэн нь хамаагүй шүү наад мөнгө чинь ард түмний хэн нэг хүнийх биш шүү
2023-03-21
Гүтгэлэг байна:
Цагаантай олон жил ажиллаа. Бат-Оч гэж дүүтэйг сонсож байгаагүй юм байна. Аав нь эсвэл нууц хүүхэдтэй байсан юм болов уу ???. Сэтгүүлчид минь бичиж байгаа зүйлээ жоохон нягталж байхад гэмгүй шүү. Овог нь ижилхэн хүмүүсийг ах дүү болгоод биччихдэг. Цагааныг муулах харлуулах өөр арга олдохгүй байгаа байх л даа ?
2023-03-21
Isee:
Наад Бат оч чин Дорноговийн хүн, цагаан БӨ ийн хүн. Овог ижил байх. Ах дүү биш. Гэхдээ Ачит ихт ажиллаж байсан.
2023-03-20
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-03-20
Зочин:
Цагаанд ийм дүү байхгүй ээ
2023-03-20
овог ижижл бол дүү байдаг юм уу энэ МАНгарууд нээрээ манагратах юм аа
2023-03-20
Хогийн урианхайнууд
2023-03-20