Годон гуталны зараар 28 сая төгрөг луйвардсан залилагчийг илрүүллээ
2023-03-20

Цагдаагийн байгууллагаас фейсбүүк цахим сүлжээнд "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж, орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлж 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай "Э" гэгч үйлдсэнийг илрүүллээ.

 

 

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлүүлж цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна. Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
muu hyalbar argaar mungu olj bysdiig bodohgyi uuriiguu bodson hyn hogiig yhsendee neriig ni nuutsaldag yum E GEED BX DAA YADAG YUM
2023-03-20