2030 он гэхэд дэлхий дахин усны хямралтай нүүр тулна
2023-03-20

Тун удахгүй дэлхий дахин усны хямралтай нүүр тулна гэж цаг уур судлаачид болон гидрологчид анхааруулж байна. Тэдний үзэж байгаагаар 2030 он гэхэд цэвэр усны эрэлт нийлүүлэлтээсээ 40 хувиар давах гэнэ. 

 

Цаг уурын нөлөөллийн судалгааны Постдамын хүрээлэнгийн захирал Йохан Рокстремын мэдэгдсэнээр усны нөөцийн асуудлыг үл хайхарч байгаа нь сүйрэлд хүргэх аж. "Бид усны хямралд орсон гэдгийг эрдэм шинжилгээний ажлаас үүдсэн дүгнэлтүүд харуулж байна. Бид усыг буруу ашиглаж, бохирдуулж, цаг уурын нөлөөллийн улмаас дэлхийн гидрологийн мөчлөгийг өөрчилж байна. Энэ бол олон талт хямрал" хэмээн Рокстрем өгүүлжээ. 

 

Тун удахгүй НҮБ-д танилцуулах шинжээчдийн тайланд усны хямралтай холбоотойгоор долоон гол зөвлөгөөг өгсөн байна. Эдгээрийн дунд усны нөөц ашиглалтыг өөрчлөх, усны үнийг шударгаар тогтоох, хөгжиж буй орнуудад усны төслийг санхүүжүүлэх түншлэлийг бий болгох зэрэг зөвлөгөөнүүд багтжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Love:
Хххаах
2023-05-24
Нэг ч гэсэн гол дээрээ далан бариач. Алийн болгон Путинээс айж амьдрах юм.
2023-03-21
Love:
Хххаах
Зочин:
Дэлхийн сүйрэл ойртож байна.
2023-03-20