Ши Жинпинь: Украины хямралаас гарах ухаалаг гарц олж чадна
2023-03-21

БНХАУ-ын дарга Ши Жинпинь даваа гарагт Москва хотод хүрэлцэн очлоо. Тэрбээр 2022 онд Украинд дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө Ши Жинпинь 2019 онд Москвад айлчилж байв. БНХАУ-ын даргын айлчлал гурав хоног үргэлжилнэ. Даваа гарагт Хятд, Оросын төрийн тэргүүнүүд албан бус уулзалт хийсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Айлчлалын эхний өдрийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. 

 

БНХАУ-ын дарга Ши Жинпиний онгоц  даваа гарагт Москвагийн "Внуково-2" нисэх буудалд газардсан юм. Мягмар гарагт албан ёсны хэлэлцээ эхэлнэ, харин даваа гарагт хоёр орны төрийн тэргүүн албан бус уулзалт хийж, энэ уулзалт 4,5 цаг үргэлжилсэн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Энэ уулзалтын үеэр Владимигр Путин Ши Жинпинийг БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд баяр хүргэсэн бол Ши Жинпинь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын иргэд Путинийг дэмжинэ гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин үүний дараа, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Ши Жинпинь Путинийг 2024 онд сонгуульд оролцоно гээгүй, харин Оросын хүн ам Путинийг дэмждэг талаар ярьсан хэмээн залруулсан байна.

 

Үүний зэрэгцээ, Владимигр Путин Украин дахь энхийн зохицуулалтын талаарх Хятадын санаачилгад хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд, Украины хямралыг шийдэх Хятадын энхийн төлөвлөгөөтэй нягтлан танилцсан хэмээн онцолжээ.

 

"Украины хямралаас гарах ухаалаг гарц "

Талууд албан бус уулзалтын үеэр олон асуудал хэлэлцсэний дотор Украины хямралын сэдэв ч багтсан талаар олон улсын хэвлэлүүд онцолсон байна. 

 

"Өнгөрсөн он гарсаар Украины хямрал ихээхэн хурцдаж байгаа нь ажиглагдаж байна" хэмээн БНХАУ-ын дарга онцлоод өмнө нь Хятадын тал энхийн төлөвлөгөө танилцуулсан талаар сануулжээ. 

 

"Бүгд нийтлэг, цогц, хамтын тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдвөл Украины хямралаас гарах ухаалаг гарц, бат бэх дэлхий ертөнц, дэлхийн дахины аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид найдаж байна" хэмээн Хятадын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. 

 

Путин Хятадыг "Украинд болж буй үйл явдалтай холбоотойгоор тэнцвэртэй шугам" баримталж, "урьдач нөхцөл, жинхэнэ шалтгааныг ойлгож байгаад" талархал илэрхийлж байгаагаа Хятадын даргын айлчлалын өмнө Жэнминь Жибао сонинд хэвлүүлсэн нийтлэлдээ онцолж байлаа. Үүний зэрэгцээ хэлэлцээ хийх төлөв байхгүй байгаад дахин барууныг буруутгасан байна. 

 

Айлчлалаас ОХУ юу хүлээж байгаа вэ?

Өнгөрсөн оны сүүлээр цахим хэлэлцээ хийх үеэрээ Путин Ши Жинпинийг Москвад айлчлахыг урьсан. Харин тухайн үед Хятадын дарга энэ урилгад хариу өгөөгүй юм. 

 

Улмаар БНХАУ-ын дарга Москвад айлчилна гэсэн мэдээ гуравдугаар сард хэвлэлүүдээр гарсан ч хоёр талын албаны эх сурвалж энэ мэдээллийг батлаагшүй байсаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт л Кремлийн хэвлэлийн алба айлчлалын талаар албан ёсоор зарлаж, үүний дараа Хятадын Гадаад хэргийн яам мэдээллийг баталсан юм. 

 

Уулзалтын үеэр хоёр талын төрийн тэргүүн олон асуудал хэлэлцэхийн дотор Хятад руу Оросын техник, технологийн шийдлүүдийг нийлүүлэх талаар ярилцана гэж шинжээчид үзэж байна. Мөн эдийн засгийн багц хэлэлцээрийг батлах төлөвтэй байгаа аж. Эдгээрийн дунд "Сибирийн хүч-2", Сквородино-Мохэ газрын тосны хоолойг өргөжүүлэх, энхийн атом, үндэсний валютаар хийх худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлууд багтаж магадгүй талаар шинжээчид онцолжээ.

 

Мөн Хятадын тал Оросоос хий хэр хэмжээгээр авахаар шийдэх нь тус улс Орост хэр итгэж, найддагийн илэрхийлэл болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оросууд Монгол улсын нутаг дээгүүр байгалийн хийн хоолой барихгүй учир нь Оросууд айхтар ба Монголчуудын янзыг үзэж байгаа юм.
2023-03-22
Russian truth will prevail:
Russia is an invincible superpower. China supports Russia's policy. China, Russia, Iran, India, Brazil, Turkey,Kazakhstan, South Africa, Serbia, and Croatia, are allied and partner countries with good relations. Russian President Putin and the brave Russian army will prevail over Ukraine. Russia will win.
2023-03-21
зочин:
Энэ хоёр сүжрээд ирвэл монголчуудад сайн. Учир нь монголчууд дээрэмчин Америкуудаас холдоно.
2023-03-21
Энэ 2 сүжрээд ирвэл манайд л муу
2023-03-21
Оросыг баруун Узр нацистууд яаж чапахгүй ээ. Харин зүүдээ битгий чаагаад бай л даа.
2023-03-21
Украйнд яг энэ мөчид нөгөө Бахмутад байсан оросуудыг Украйнчууд нухаж өгч байна даа, нөгөө Путины найз Пригожин гэгч нь баригдахаа шахаж ам мөлтөс гарсан юмуудаа
2023-03-21
Оросыг баруун Узр нацистууд яаж чапахгүй ээ. Харин зүүдээ битгий чаагаад бай л даа.