Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна
2023-03-21

ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Энэхүү өдрийг 1999 оноос эхлэн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 

 

Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.

 

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх  боломжтойг онцолж буй хэрэг билээ.

 

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг.

 

Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд  хүлцэл тэвчил, харилцан ойлголцлын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна.

Shuud.mn
Сонин хачин