ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023-03-21
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Олон улсын эрүүгийн шүүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон хүүхдийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгч Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг Орос руу зөөсөн хэрэгт буруутган, тэднийг баривчлах шийдвэр гаргаж байлаа. 

 

Путинийг баривчлах тухай Гаагийн шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой юу

Үүний дараа, Оросын Мөрдөн шалгах хороо Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карима Ахмад Хан болон Томоко Аканэ, Розарио Сальваторе Айтала, Серхио Херардо Угальде Годинес  гэсэн шүүгчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Оросын Мөрдөн шалгах хорооны үзэж байгаагаар Путин болон Львова-Беловагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь "хууль бус, учир нь эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байхгүй" гэнэ. 

 

Ингээд гэм буруугүй этгээдийг эрүүгийн хариуцлагад татсан, хууль бусаар хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутгасан тул Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Ахмад Ханыг эрүүгийн хариуцлагад татаж байгаа талаар Мөрдөн шалгах хорооны мэдэгдэлд өгүүлжээ. Мөн "олон улсоын харилцааг хүндрүүлэх зорилгоор олон улсад хамгаалалтад байдаг гадаадын улс орны төлөөлөгч рүү халдахаар" Олон улсын эрүүгийн шүүх бэлдсэн хэмээн онцолсон байна. Түүнчлэн төрийн тэргүүнүүд гадаад улс орнуудад халдашгүй дархан эрхтэй гэдгийг цохон тэмдэглэжээ.

 

Эргэн сануулахад, Олон улсын эрүүгийн шүүх Путин болон Львова-Белова нарыг Украины эзлэгдсэн нутгуудаас хүүхдүүдийг хүчээр зөөсөн цэргийн гэмт хэрэгт буруутнаар тооцсон юм. Олон улсын эрхзүйд энэ үйлдлийг геноцид гэж үзэх үндэслэл багтсан байдаг. Харин ОХУ Олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрдөггүй, энэ шүүхийн үйл ажиллагааг тодорхойлдог Ромын дүрэмд нэгдэн ороогүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06