Нотлох баримтыг шинжлэн судлах дараагийн сонсгол ирэх сард товлогдлоо
2023-03-21

УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо байгуулагдсан. Тус түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо. 

 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалсан Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, зарцуулалтыг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Монголын улс төр, бизнесийн салбарын багийг хуулж, нийгэмд олон асуудлыг илчилсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Ганболдын даргалсан түр хорооны сонсгол хилийн боомтуудын гацаа түгжээний учир утгыг тайлах эсэх нь хүлээлт болж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин