Төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг ХҮҮХЭД бүрд олгох уу
2023-03-21

2023 оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор тусгасан. 

Төсвийн тухай хууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдаж, нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр хуульчлагдсан. Гэвч төсвийн жил эхэлж хүүхдийн мөнгө олгохтой зэрэгцэн нийгэм даяар бухимдал үүсгэв. Эрх баригч хүчний 91 хувиа хэрхэн тооцож, судалж гаргасан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Муу дээр муухай дээр улцан гэдэг шиг уг асуудлыг зохицуулж, хүүхдийн мөнгө авах 91 хувийн судалгаа тооцоог гаргах ёстой ХНХ-ын сайд нь авилга албан тушаалын хэрэгт холбогдчихов. Төсвийн жил эхлээд өнөөдрийг хүртэл хүүхдийн мөнгө авах хүсэлтэй иргэд хаана хэнд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь тодорхой бус хэвээр байна. 

Тэгвэл өчигдөр хуралдсан МАН-ын бүлгээс  УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүлж байгаа мэдэгдлээ. Уг саналд хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох” асуудал багтжээ. 

Төрд байгаа мэдээлэл эмх цэгцгүй, нийт өрхийн амжиргааны түвшний мэдээлэл тодорхойгүй байдал ийнхүү эрх баригч хүчин ийнхүү 2023 оны төсөвт тодотгол хийхэд хүргэж байна. Энэ оны төсөвт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд буюу 1.1 сая хүүхдэд 1.4 их наяд төгрөгийг зарцуулах тооцоог хийсэн. Хэрэв МАН-ын бүлгийн саналыг Засгийн газар хүлээж авбал төсөв ТӨСӨВТ тодотгол хийх асуудал хөндөгдөх нь ээ. 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Төр засгаар дүүрэн буруу эргэчихсэн тааруухан тархитай муугаа мэдэхгүй заль мэхтэй нөхдүүд бодит байдал нэг иймэрхүү л
2023-03-21
зочин:
Түрээсээр айлын хашаанд амвдардаг хөргөгч зурагттай айлын хүүхдүүд хүүхдийн мөнгө авахгүй нь яагаад гэвэл хөргөгч зурагттай бас түрээс төлдөг баян аав ээжтэй учраас хүүхдийн мөнгө өвахгүй хасагдсан.

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-21
zochin:
tsalin undur gej hasaad haysan.buun zeeeeltei shte.huuhed burt uguuseiiiiiii
2023-03-21
zochin:
Хүүхэд бүрд олгох хэрэгтэй үгүй бол бүр боль.энэ бол хорооны нийгмийн ажилтан гэх мэт хүний үзэмжээр хасагддаг нэмэгддэг нугалаа болсон.одоо үед муу ч гэсэн зурагт хөргөгч печьгүй айл ховор биз дээ

Өнөөдөр цахим засаглал, цахим бүртгэлээс болоод хохирч байгаа хүүхдүүд зөндөө байна. Иймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох нь зөв
2023-03-21
гадаадад байдаг, үнэтэй сургууль гэхээрээ амьдрал нь болоод явдаг гэж бодоо юу? харин ч хүүхдээ боловсролтой болгох гэж нойр хоолгүй хөдөлмөрлөж зүтгэж байгаа нь гэж яагаад харж болдоггүй байнаа
2023-03-21
Иргэн:
Гадаадад байдаг хүүхдүүд бүгд авдаг юм байна лээ. Тэрийг болиулах хэрэгтэй. Мөн үнэтэй хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийг хасвал үлдсэн нь 91 хувьд хүрнэ дээ.