М.Энхжаргал маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
2023-03-21

Энэтхэгийн “Шинэ Дели-2023” сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн аваргын тав дахь өдөр манай боксчин М.Энхжаргал, Бразилын тамирчинтай тулалдаж гайхамшигтай эргэн ирэлт хийж ялалт байгууллаа.

 

Мөн энэ өдөр 52 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Монголын боксчдын салхийг хагалсан. Тэрбээр 1/8 шигшээд Мозамбикийн боксчин Хелена Багаог нэгдүгээр үед хүнд цохилтоор гурван удаа тоолуулан ялж шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр манай боксчин маргааш буюу гуравдугаар сарын 22-нд Италийн Сиринэ Чараабитай хүрэл медалийн төлөө тулалдана.

Shuud.mn
Сонин хачин
shon:
Aмжилт хүсье.
2023-03-21