Жуулчны тэмдэглэл: УЛААНБААТАРЫН ГУРВАН ӨНГӨ
2023-03-21

Европын жуулчид, тэр дундаа Францын жуулчид Монголыг ихээхэн сонирхох болсон гэнэ. Парист амьдардаг, өдгөө Улаанбаатарт байгаа Оросын зохиолч Ольга Тамайо ийнхүү дүгнэжээ. Түүний бичсэнээр, цар тахлын хязгаарлалтыг цуцалсны дараа Монголыг зорих хандлага улам нэмэгдсэн аж. Хэдийгээр жуулчид олноор зорих нь одоогоор бага байгаа ч ганц нэгээрээ манай орныг зорихоор төлөвлөсөн хүмүүс бишгүй байгаа гэнэ. Дунд болон ахимаг насны боловсролтой хүмүүс, ажлын хуваарь нь чөлөөтэй, эсвэл бие даасан тэтгэврийн насныхан хаврын улиралд говь нутгийг, эсвэл Увс нуурыг үзэх мөрөөдөлтэй байдаг ч тээврийн дэд бүтцээс шалтгаалан холоос ирэх жуулчдыг хамгийн түрүүнд угтдаг газар нь энэ орны нийслэл хэмээн тэрбээр бичсэн байна. Ольга Тамайо зохиолчид Улаанбаатар хот гурван өнгөөр төсөөлөгдсөнийг хүргэе. 


ЦАГААН

 

Нисэх буудлаас хотын төвийг зорин, анх удаа ирж буй орныхоо нийслэлийг таксины цонхоор тольдон харж байхад хаа сайгүй цагаан өнгө нүдэнд тусна. Францад цэцэгс дэлгэрч эхэлж байхад энд байгаль эх цасан дор зүүрмэглэх аж. Замын хоёр талаар үргэлжлэх толгодын оройн дээрх цас нарны тусгалд гялалзана. Хотын төв хүртэлх зайд олон километр газарт хотын барилга байшин үл харагдана, бүх юм цав цагаан. Хаа нэгтээ, гадны хүний нүдэнд содон харагдах гэр дүнхийнэ. Тэд мөн л нэгэнтээ цав цагаан байсан нь илт. 


Цагаан сар тэмдэглэх үеэр Монголын нийслэлтэй анх удаа танилцах завшаан тохиов. Миний мэргэжил нэгтэн, олон улсын тоймч бүсгүй энэ өдөрт зориулан гайхалтай бэлэг барьсан юм. Тэрбээр Улаанбаатарт амьдрах монгол айлд Цагаан сараар зочлон очиж, зан заншилтай танилцахад минь туслан, бүгдийг зохион байгуулсан. Зочломтгой найрсаг хүмүүс нөхөр бид хоёрыг Цагаан сараар гэртээ урьж, дайлж цайллаа. 


Энд мөн л бүх зүйл цагаан өнгөтэй байв. Эхлээд биднийг мөнгөн аяганд хийсэн айргаар дайллаа. Нүүдэлчдийн эртний уламжлалт энэ ундааг амсах төдийд уруул чимчигнэнэ. Баярын гол хоол болох ууцны цагаан өөх, амтат буузны цагаан гурил, ширээн дээр тавьсан монгол бяслагны цагаан өнгө гээд л бүгд цагаан. Баярын идээний оройд гоёмсог цасан цагаан малгай мэт өрсөн ааруулнаас бид амслаа. 

Ахмад настан А.Цэвээн охин Т.Оюунцэцэгийн хамт. @Ольга Тамайо


Энэ бүх цагаан өнгөнөөс хамгийн гол, хамгийн сэтгэлд дулаан цагаан өнгө нь Цэвээн эмээгийн буурал үс байв. Өнөр гэр бүлийн тэргүүн, энгэртээ Алдарт эхийн одон гялалзуулсан эмэгтэй өнгөрсөн онд 101 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Энэ бол миний хувьд үнэхээр гайхалтай уулзалт байв. 


“Та зуун жил амьдрахдаа хэзээ хамгийн сайхан Цагаан сарыг үзэв” хэмээн асуухад минь “Бүгд л хамгийн сайхан нь байсан. Коммунист эрин дууссаны дараа энэ баярыг монголчууд бид дахин тэмдэглэх болсноос хойших бүх л баяр сайхан байлаа” хэмээн эмээ сэтгэлд дотноор инээмсэглэн хариулсан юм. Тэр үед түүний чихэнд мөн л цагаан сувдан ээмэг гялалзах нь нэн дэгжин. 


ХӨХ 

Улаанбаатарын хөх өнгө @ Ольга Тамайо 

Цэв цэнхэр, гүн хөх тэнгэр Улаанбаатарыг бүрхэнэ. Европын хотууд намраас хавар хүртэл уйтай хүйтэн бороо цутгасан бараан, бүүдгэр тэнгэртэй байхад энд хөх тэнгэр таныг угтана. Монголд ямар ч үед, тасхийм жаварт ч нарны гэрэлт тодрон гэрэлтэх хөх тэнгэр сэтгэл дулаацуулна. Бараг өдөр бүр л ийм.


Сэтгэл сэргээж, дулаацуулам энэ өнгө үүлэн дээрээс үргэлжлэн хотын өнгөтэй сүлэлдэнэ. Орчин үеийн барилгууд, шилэн, тэнгэр баганадсан барилгууд энэ өнгийг тусган орчноо гэрэлтүүлэх нь таатай. Европт өвлийн цагаар дүнсгэр саарал орчинг харж дадсан хүнд эндэхийн энэ өнгө сэтгэл бишрүүлэм. Нутгийн иргэд өөрсдийг нь тойрсон энэ цэнхэр өнгийг бишрэн харахаа больсон ч байж мэднэ. Тэдний хувьд энэ нь хэдийнэ дасал болжээ.

 
СААРАЛ  

Гадна талдаа саарал, тоостой харагдана. @Ольга Тамайо

Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт саарал өнгө ч хангалттай их. Европт улирал, цаг агаараас үүдэн ийм өнгөтэй болдог бол Монголын нийслэлд жил тойрон ийм өнгө зонхилно. Учир нь эргэн тойрны барилга дийлэнх нь саарал аж.

 
Орост ч Брежневийн үеэс ийм л барилга барьж байсан. Үүний зэрэгцээ архитектурын дурсгалууд, Буддын сүм хийд, шинээр баригдсан шар, ягаан, ногоон барилгууд ч энд саарал болчихдог аж. Хотод байгаа бүхэн саарал болчихдогийн  буруутан нь тоос!


Хаа сайгүй тоос дэгдэнэ. Оросын ихэнх хотод байдагчлан хотын орчны задгай хөрс ихтэй нь ийм асуудал үүсгэх аж. Хотын гудамжинд суулгаж, ихээхэн арчилж, тордсон гацуур, нарснууд ч тоосонд дарагдан саарал харагдана. Ийм байдлыг би анх удаа л харав. Хотыг чимэх, амьд харагдуулахаар суулгасан мөнх ногоон үзэсгэлэнт модод тоосонд дарагдан, саарал өнгөтэй болж, санаандгүй хүрвэл тоос пурхийлгэх нь илт. 

Дотор орчинд өнгөлөг, цэвэрхэн. @ Ольга Тамайо 

 

Гэлээ ч би үүнийг шүүмжлэх гэсэнгүй. Хөгжил цэцэглэлтээрээ гайхагддаг орчин үеийн Токио, Сөүл, эсвэл эртний хотууд болох Парис, Женевт ч саарал өнгө зонхилдог. Тэнд ердөө л чулуу, бетон, асфальт, хавтангаар бүгдийг өнгөлснөөс үүдэн ийм өнгө төрх үүснэ. Шороо босон, тоос дэгдэх боломж тэнд үгүй. Тиймдээ ч тэдгээр хотуудын саарал өнгө дэгжин, эрхэмсэг харагдана. Хурдацтай хөгжиж буй Улаанбаатар ч хүсвэл тэдгээр хотууд шиг болно гэдэгт итгэнэ. 

 
Зохиолч, сэтгүүлч Ольга Тамайо
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ene zohiolch BAs Mongol Mahand shunaad suid bolson baisan.Edgeer juulchid end tend amidral haij guigeed ih ulsdug bololtoi, Mongold tednii huwid hool ih hyamd sanagddag biz. Yalanguya gadaad ulsad mah unetei. mah sain idej awaad tegeed yawj uz. Ene ungu niitleldee neg l Mongol ulsiig gutaasan ungutei niitlel baina. Howdog Oros huuhen bololtoi. Jimsee hurtel Oros jimsteigee haritsuulaastai. Magtaad baigaa yum uu ooo sew haigaad baina uu medeh yum alga? Neg l ontsgui dotortoi hun baina. Ogt taalagdsangui
2023-10-23
Зочин:
Нэг муу гуйлгачин Орос зохиолч нь ч хатдаа, иш чааваас, орох гэр оронгүй золбирч явж эх оронд минь ирчихээд бас голоод шүүмжлээд их л бахаа хангаж байх шиг байна шүү… зайлаач, тэгээд тэр гоё өнгөлөг Орос улсдаа очоод гутлаа чирээд алхаач гэж хэлмээр санагдаж байна. Монгол шиг сайхан улс хаана ч байхгүй шүү !
2023-10-23
Энэ хүн утааг бичсэнгүй нь яамай даа.Сайдууд салхи гарвал утаа арилна.Бороо оруут байшингууд өнгө орно л гэж боддог, ярьдаг шүү...хэ хэ.Барилгуудын эзэд гадна талаа угааж арчиж өнгөлөөсэй.Бүүр нэг өнгө нь үхсэн байх юм хотын байшингууд...
2023-03-26
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-21
зочин:
гадны хүний нүдэнд бид нар тоос шороондоо дарагдсан харагдаж байна хотын даргаа!?
2023-03-21
Энэ хүн утааг бичсэнгүй нь яамай даа.Сайдууд салхи гарвал утаа арилна.Бороо оруут байшингууд өнгө орно л гэж боддог, ярьдаг шүү...хэ хэ.Барилгуудын эзэд гадна талаа угааж арчиж өнгөлөөсэй.Бүүр нэг өнгө нь үхсэн байх юм хотын байшингууд...