Реппер Tyga найз бүсгүй Аврил Лавиндаа 80,000 ам.долларын зүүлт бэлэглэжээ
2023-03-21

 

Америкийн реппер Tyga шинэ найз бүсгүй болох Аврил Лавиньдээ 80 мянган ам.долларын үнэтэй очир эрдэнийн шигтгээтэй чамин зүүлтийг бэлэглэжээ. Түүний бэлэглэсэн зүүлтийг зүүсэн зургаа Аврил Лавин өөрийн сошиал хуудастаа байршуулаад зогсохгүй өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотод байх үеэрээ зүүсэн байсан нь дуранд өртжээ.

 

Хүзүүний зүүлтийн хувьд цор ганц загвар бөгөөд дуучинд зориулан захиалгаар хийлгэсэн эд ажээ. Харин үнэ өртгийг нь сонирхвол 80,000 ам.доллар гэнэ. Алдартнуудын үнэт эдлэлийг урладаг Эрик Маванигийн хэлснээр зүүлт нь 50 каратын цагаан болон хар алмаз шигтгээтэй бөгөөд ягаан индранил чулуутай юм.

 

 

Хосууд болзож буйгаа энэ сарын эхээр баталсан ба Парисын загварын долоо хоног тэргүүтэй томоохон арга хэмжээнүүдэд хамтдаа оролцох болсон байна. 

Shuud.mn
Сонин хачин