Парист тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 140 гаруй хүн баривчлагджээ
2023-03-21

Францад тэтгэврийн шинэчлэлийн хуулийг батлагдахаас ч өмнө иргэд энэ хуулийг эсэргүүцэн, жагсаал, ажил хаялт зохион байгуулсан ч эрх баригчид ард түмний эсэргүүцлийг үл хайхран хуулийг баталсан юм. Үүний хариуд эсэргүүцэгчид үймээн дэгдээж, Парист эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. 

 

Даваа гарагт болсон ээлжит эсэргүүцлийн жагсаалын үеэр 142 хүнийг цагдаагийнхан саатуулсан талаар France Press агентлаг мэдээлжээ. Жагсаалын үеэр эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын дунд мөргөлдөөн гарч, хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Страсбург, Лион зэрэг бусад хотуудад ч цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол гарчээ. 

 

Францын нийслэлд болсон хамгийн томоохон эсэргүүцлийн жагсаалыг Вобан талбай дээр зохион байгуулсан байна. Тайван эхэлсэн энэ жагсаал хэдэн цагийн дараа цагдаагийнхантай мөргөлдсөнөөр өндөрлөжээ. Жагсаал тарсны дараа оролцогчид хоёр том бүлэг болон хуваагдаж, хотын бусад хэсгүүд рүү очин эмх замбараагүй байдал дэгдээсэн байна. Үймээн самуун дэгдээгчдийг баривчлах ажилд 2000 гаруй цагдаагийнхан ажиллажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13