COVID-19-ийн үүслийн талаарх мэдээллийг нийтлэх тухай хуульд Байден гарын үсэг зуржээ
2023-03-21

Коронавирусийн цар тахал дэгдсэн нь Уханийн биолаборатитай холбоотой байж болзошгүй талаарх тагнуулын мэдээллийг нийтэд дэлгэх тухай тусгасан хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт гарын үсэг зуржээ. Энэ талаар "Америкийн дуу хоолой" радио мэдээлсэн байна. 

 

"Бид коронавирусийн үүслийг тодруулах ёстой. Үүнд, Уханийн вирус судлалын хүрээлэнтэй холбоотой байж мэднэ гэсэн таамаглал ч багтана. Энэ хуулийг хэрэгжүүлснээр манай захиргаа нууцыг ил болгож, аль болох их мэдээллийг олон нийтэд өгөх юм" хэмээн Байден мэдэгджээ.

 

Түүний мэдэгдсэнээр, 2021 онд ерөнхийлөгчийн албан тушаалд очсоныхоо дараа Байден "мөрдөн шалгалт хийхийн тулд өөрт байгаа бүхий л хэрэгслийг ашиглах үүргийг тагнуулын газарт өгсөн" гэнэ. Коронавирусийн үүслийг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр аль болох их мэдээллийг энэ хуулийн дагуу нийтэд дэлгэх аж.

 

Энэ хуулийн төсөл нь  Байдены хувьд Хятадын дарга Ши Жинпиньтэй харилцах харилцаа хурцадмал болгох ихээхэн улс төрийн эрсдэл дагуулахаар байна. Учир нь Хятадын тал Уханийн биолабораториас вирус алдагдаж, цар тахал үүссэн гэх таамаглалыг эрс няцаадаг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин