Оросын хил рүү АНУ-ын бөмбөгдөгч ойртон ирсний хариуд ОХУ сөнөөгч онгоц хөөргөжээ
2023-03-21

Гуравдугаар сарын 20-ны өдөр Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах систем Балтийн тэнгис дээр хоёр бай илрүүлсэн нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний В-52Н стратегийн бөмбөгдөгч онгоцууд байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр, онгоцуудыг таних, агаарын хилийг зөрчүүлэхгүйн үүднээс Су-35 сөнөөгч онгоц хөөргөж, энэ онгоцны экипаж агаарт тогтоосон бүсэд жижүүрлэсэн байна. Үүний дараа Америкийн бөмбөгдөгч онгоцууд улсын хилээс холдож ниссэнээр Оросын сөнөөгч онгоц нисэх буудалдаа эргэн иржээ.

 

ОХУ ийнхүү сөнөөгч онгоц хөөргөхдөө агаарын орон зайг ашиглах олон улсын дүрэм журмыг мөрдсөн, Америкийн онгоц ОХУ-ын улсын хилийг зөрчөөгүй гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-03-22
зочин:
эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр америкууд гэрээсээ яасан хол нисэж байнаа америкийн ганцаар ноёрхох үзэл нь украинаар далимдуулаад байгаа юм биш биз
2023-03-22
иргэн:
яргачин путин
2023-03-21