Н.Нарангэрэл: Төмөр замын Сүхбаатар боомт ашиглалтад ороход бэлэн болсон
2023-03-21

Гаалийн ерөнхий газраас үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

 

Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл:


УИХ-аар батлагдсан "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж байна. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтуудыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөл шинэчлэлт хийгдсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалын ажил дуусаж, сая ашиглалтад хүлээн авсан.

 


Ачаа тээврийн терминалын бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусгаж, ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминал өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Өдөрт ойролцоогоор 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна. 

 


Гашуунсухайт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын үед ажлууд нэлээдгүй хойшилсон хэдий ч бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна.  Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн. Улсын комисс 2022 оны 12 дугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн өгөхөөр ажиллаж байна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. 


Алтанбулаг боомтын ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Үүнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам баригдана, 30 мянган метр кв зогсоолын шинэчлэн барьж байна. 

 


Орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж тээврийн хэрэгслийг ухаалгаар бүртгэх гарцууд ашиглалтад орно.

 

Мөн хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны 12 дугаар сарын 21-нд хүлээн авсан. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон байна. Энэ боомтоор ашиглалтад орсноор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан байгаа. 

Shuud.mn
Сонин хачин
Altanbulag ih yambii shuu...goyo bolgooroi
2023-03-21
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-21